ФОТО: Үзэх юмтай өдөрлөг
2019-09-19

Хуульзүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллагуудын нээлттэй өдөрлөг өнөөдөр (2019.09.19) Сүхбаатарын талбайд болж байна. Тус өдөрлөгт Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Архивын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, хуульзүйн үндэсний хүрээлэн, Хуульзүйн туслалцааны төв оролцож, үйл ажиллагаагаа сурталчлахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй юм.  

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Цагдаагийн байгууллага жолооны үнэмлэх хэвлэлт, тодорхойлолт лавлагаа олгох, өргөдөл гомдол хүлээн авах үйл ажиллагаа явуулж байна. Харин улсын бүртгэлийн байгууллага иргэний, эд хөрөнгийн, хуулийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байгаа юм.

 

Бусад яамдаас ялгаатай нь хуульзүйн салбарын өдөрлөг зорьж ирсэн хүмүүст сонирхох зүйл цөөнгүй байлаа. Цагдаа, хүчний салбарынхан бие хамгаалах урлагийн үзүүлэх тоглолт үзүүллээ. Мөн албаны нохойны үзүүлэх тоглолт үзэгч олонтой байлаа.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
irgen:
sain bainaa zaluus hyyhdyyded ireeduin mergejlee songohod ni ch tus boloh um bolj
2019-09-19