Афганистан: Агаарын цохилтын улмаас 30 иргэн амиа алдав 
2019-09-19

Афганистаны Нангархар мужийн нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнө агаарын цохилт болсны улмаас орон нутгийн 30 орчим иргэн амиа алдсан талаар ТАСС агентлаг дамжууллаа. 


Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр “агаарын цохилтын улмаас 30 орчим энгийн иргэн амиа алдаж, 40 гаруй хүн шархадсан” байна. 


Эх сурвалжийн мэдээлснээр, хөдөө газар афганчууд самар түүж байх үед агаарын цохилт болсон бөгөөд хаанаас дайралт ирсэн талаарх мэдээлэл одоогоор гараагүй байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин