Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ “Мишээл ЭКСПО” төвд үргэлжилж байна.
“Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний үеэр 9-р сарын 20-нд “Баяжуулсан хүнс” 9-р сарын 21-нд “Атар-60 жил” болон “Үндэсний хоол”, 9-р сарын 22-нд “Мах сүүний анхдугаар аян”, 9-р сарын 23-нд “Алсыг харъя, Органикийг сонгоё” өдөрлөгүүдийг зохион байгуулна.
Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, хүнсний импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг дараах номинацаар зохион байгуулна.
“Алтан намар” үзэсгэлэн худалдааны үеэр дараах номинациар шалгаруулалт зохион байгуулна. Үүнд:
Уншиж байна |