Улаанбаатарт 20 хэм дулаан байна
2019-09-20

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад бүх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун, дулаахан байна.

 

2019 оны 09 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй.  Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин