ОУХМ Б.Шоовдорын аавдаа барьсан том бэлэг
2019-09-20
Зургийн тайлбар: Охиноо дэмжихээр НурСултанд хүрэлцэн очсон аавдаа медалиар бэлэг барив.

“НурСултан-2019” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хоёр жил дараалан дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэв. Тэрээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 17 дахь, эмэгтэйчүүдээс долоодахь тамирчин (С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, Д.Отгонцэцэг) болж байна.

 

Б.Шоовдор 1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскаг 4:0, шөвгийн наймд Германы Сандра Парушевскиг 6:2 оноогоор ялсан ч хагас шигшээд “Будапешт-2016” ДАШТ-ий хүрэл медальт Канадын Линда Мораист 1:3-аар ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Украины залуу бөх Анжелина Лысакийг цэвэр ялав. Ийнхүү Б.Шоовдор ДАШТ-ий дэвжээнд гурван жил дараалан хүрэл медалийн төлөө хүч үзэж, хоёрдахь жилдээ дараалан медаль хүртсэн юм.

 

Эрэгтэйчүүдийн 57 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Т.Тулга, эмэгтэйчүүдийн 68 кг-д Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэлхийн хошой аварга С.Батцэцэг нарыг ялсан бөхчүүд шигшээд шалгарсан тул тэд үргэлжлүүлж барилдахаар болоод байна. Харин 62 кг-д ОУХМ Э.Гантуяаг ялсан БНАСАУ-ын Рим Жон Сим хагас шигшээд ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.

 

Өнөөдөр мөн эрэгтэй чөлөөт бөхийн 70 кг, 74 кг, 92 кг, 125 кг-ийн жингийн барилдаан эхлэх бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ З.Сумьяабазар, Б.Нямбаяр, Д.Хүдэрбулга нар эх орноо төлөөлөн зодоглох юм.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Эхнэртэй эртэй завхайрч унаж явсан машиныг нь луйвардаж аавдаа бэлэг барьсан уу
2022-05-19
зочин:
Гэр бүл үймүүлж Гэр бүлтэй эртэй завхайрч унж явсан хүрэн харьер 0615 убл авто машиныг нь аавдаа шилжүүлж өгсөн байна лээ
2022-05-13