БНАСАУ пуужин тээвэрлэх чадвартай шумбагч онгоц далайд гаргахаар бэлдэж байна 
2019-09-20

БНАСАУ баллистик пуужин тээвэрлэх чадвартай байж болзошгүй шинэ шумбагч онгоцыг далайд гаргахаар бэлдэж байгаа талаар Японы NHK суваг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгосын дорнод эрэг дээр бэлтгэл ажлыг харуулсан хиймэл дагуулын гэрэл зурагнууд үүнийг баталж байгаа гэнэ. 


Хиймэл дагуулаар авсан гэрэл зургууд дээр есдүгээр сарын гуравны өдөр боомтоос холгүйхэн 13 цуваа байгаа нь харагдсан бол 10 хоногийн дараа тэнд шинэ байгууламж бий болсон нь дүрслэгджээ. Энэ байгууламжийг есдүгээр сарын 19-нд бүрэн дууссан гэнэ. Байгууламжийн уртаас харахад энэ улсын Тэнгисийн цэргийн хүчинд байгаа хөлөг онгоцуудаас хавьгүй том онгоц багтаахад зориулагдсан байж болзошгүй аж. 


NHK телевизэд гэрэл зургуудыг өгсөн Америкийн Миддлберигийн олон улсын судалгааны хүрээлэнгийн шинжээчид БНАСАУ шинэ шумбагч онгоц далайд гаргахаар бэлдэж байгаа гэж үзэж байгаа аж. 


Үүнээс өмнө Америк болон Өмнөд Солонгосын шинжээчид БНАСАУ-ыг баллистик пуужин тээвэрлэх чадвартай шинэ шумбагч онгоц бүтээж байж болзошгүй талаар хэдэнтээ байр сууриа илэрхийлж байлаа. Түүнчлэн, 2017 оны сүүлээр “Пуккыксон-3” шумбагч онгоцны шинэ баллистик пуужинг боловсруулж дууссан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мундаг залуу!! Ийм ганцхан удирдагчийг тэжээдэг болох юмсан.
2019-09-21