АНУ Украинд 250 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлнэ

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Украин улсад 250 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхийг дэмжсэн тухай ТАСС агентлаг мэдээллээ.
Конгрессын гишүүдийн батласан, 11 дүгээр сарын 21-нийг хүртэл Холбооны засгийн газрыг түр санхүүжүүлэх тухай хуулийн төсөлд дээрх нэмэлтийг оруулсан байна.
Баримт бичигт зааснаар ирэх санхүүгийн жилд ч Украинд цэргийн тусламж үзүүлэх зорилгоор санхүүжилт гаргах юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ