ТҮК-ийнхан ур чадвараа сорино
9-20

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-уудын өвөлжилтийн бэлэн байдлыг хотын удирдлагуудад танилцуулах, ТҮК-уудын хооронд туршлага солилцуулах, нийслэлийн иргэдэд үзүүлж байгаа хог хаягдлын үйлчилгээний менежментийг сайжруулах зорилготой ур чадварын тэмцээн 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Хүй 7 худагт/Авто худалдаан төвд зохион байгуулагдана.

 

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК, нийслэлийн Хот тохижилтын газар, нийт 21 байгууллага, аж ахуйн нэгж оролцох уг тэмцээнийг зохион байгуулагчаар УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс, Швейцарын хөгжлийн агентлагаас Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа “Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэгч “Кови” ХХК, Хог хаягдлын үйлчилгээний хяналтын төрийн бус байгууллагууд ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин