Зээл авч өгнө гээд иргэдийг залилжээ
2019-09-20

 

Өөрийгөө Франц улсын иргэн гэж танилцуулан төрөл бүрийн бичиг баримт, банк санхүү, зээлийн гэрээ зэрэг хуурамчаар үйлдсэн бичиг баримт үзүүлж, итгэлийг нь олох замаар иргэдээс их хэмжээний мөнгийг залилсан тохиолдол гарч байгаа талаар Парис дахь ЭСЯ-наас мэдэгдлээ. Тэрбээр олон нийтийн цахим сүлжээгээр  1.5-2.0 хувийн хүүтэй ямар нэг барьцаагүй зээл авахад тусална гээд Монголын гурван иргэнийг залилжээ. 

 

Тиймээс иргэдийг хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авах тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zeel avch ogno yamarch um shaardahgui ene ter gej baigaa chin medeej hudlaa gedeg ni oilgomjtoi, tegeed todorhoi hemjeenii mongo tol gedeg ….hezeech tolj bolohgui, gariin yseg zurj bolohgui,,,banknii zeel hezeech ehelj mongo avdaggui gedgiig sana, ene chin olon helbereer delhiigeer byt tarsan zali meh…um sain medehgui hyn ynemsheed l aldaad baidag gadnii orrnd zagdaa yah ch ygui gedgiig sana
2019-09-20