Дорноговь аймгийн Улаанбадрах суманд онцгой байдал зарлахыг хүслээ
2019-09-20

Босоо Хөх Монгол ТББ-аас өнөөдөр (2019.09.20) мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас Сэлэнгэ аймгийн Шаамар сум болон Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажиллажээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд Засаг дарга М.Баярбаатарын захирамжаар Сэлэнгэ Үндэс компанид 300 га газрыг 60 жилээр эзэмшүүлжээ. Гэтэл Сэлэнгэ Үндэс компани нь 300 га газрынхаа талыг Хятадын компанид худалдсан байна. Тиймээс энэ асуудлаар аймгийн Засаг даргад шаардлага өгсөн байна. Энэ дагуу аймгийн дарга шийдвэр гаргаж, 60 жилээр газар эзэмших эрхийг цуцалсан гэдгийг Босоо Хөх Монгол ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг хэллээ.

 

Мөн тэрбээр Шаамар сумын иргэдийг ундны усаар хангадаг гурван худаг хятад хүний өмч юм байна. Иргэд хятадуудаас цэвэр усаа худалдаж авч хэрэглэдэг нь аюулгүй байдлыг баталгаагүй гэдгийг хэлэв.

 

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Бадрах энержи” (Францын Арева) компани үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл тухайн байгууллагын ураны олборлолт нутгийн иргэдийн амь насанд заналхийлж эхэлжээ. Мал амьтан нь эрэмдэг зэрэмдэг болж, жирэмсэн эхчүүд нь хүүхдээ дутуу төрүүлж байна. Тэр нутагт аймаглан устгах ажиллагаа явагдаж байгааг Босоо Хөх Монгол ТББ-ынхан хэлж байна. Тиймээс ҮАБЗ болон Ерөнхийлөгчид хандаж, энэ бүс нутагт онцгой байдал зарлах шаардлагыг тавих аж.

 

Дорноговь аймгийн Эвийн хүч-Эх нутгийн төлөө ТББ-ын тэргүүн Н.Хөхөө “нутгийг минь анхааралдаа авч, онцгой байдал зарлан, иргэдийг минь авраач” гэдгийг төр засгаас хүсч байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
зочин:
эх орны ард түмний нэр барьсан энэ төрийн бус байгууллагын чинь тоо хязгаараа алдлаа арай хоёр хүний нэг нь ийм байгууллагд хамаарагдах нь холгүй болж сошиалаар зарлаад ирээч тэмцэе гэж зарлаад ирсэн хэдийг нь дагуулаад хятад байгаа газар хаана байна гэж сурч лайв хийгээд олон түмнийг турхирах ажил хийдэг босоо хөх монгол өөр юу юу ч билээ дагаж яваа нөхдүүд нь шорон оронд байсан ажилгүй ёс зүйгүй зөвхөн монголд хөгжиж буй шантааж хийх дарамтлах ганцхан үйлийг хийдэг хүмүүс байх юм усан дотор мөсөн дотор зурдаг гэх нэг авгай их ч хөгширч мөн жолоогүй тонгочих юм ах дүү нар бие биенээ ирээч гээд үймүүлж байх шиг төрийн байгууллагууд ажлаа хийхгүй бол эдэнд ажлын байраа алдах нь төр тогтвортой байдлаа алдах болчихож дорноговьд тэр ганхуяга бас бус нөхөд ажил үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн ажилтаныг хүлээцтэй байсных нь төлөө байцаагаад яасан их даварч байнаа жирийн иргэдийг хяргадаг зөрчлийн хууль чинь хаачсан бэ ? иргэний нэртэй хөдөлгөөнүүд монголчуудыг дүлий сохор юм шиг боддогоо болимоор юм харин хүрэлсүхтэйгээ ойртож чадвал хэдэн сар хоршиж болох байх дэлхийд хөрөнгө оруулалтыг татгалзсан орон гэдгээ зарлаад бүгдийг зогоовол яасан юм бэ ? гадаадад очихоороо худлаа баахан боломж ярьж гуйлга гуйчихаад ирээд эх орон ард түмэн эх байгаль гэж хоёр нүүр гаргадагаа болиод бүгдээс нь татгалзана биз чадахгүй хойно ард түмний мөнгийг үрж тэнээд яахав
2019-09-21
Иргэн:
Аревагийн ард Францын ЗГ баыдаг гэсэн. Босоо хөх монгол ёигь нөгөө шантааж хиыж мөнга нэхэнд өгсниыг нь яадагч үгүй, мөнгө агөөгүйг нь дээшээ доошоо худлаа бичиг сэлт явужлдаг гэх юм. Энэ үнэн үү? Эдний үгэнд ЗГ үнэмшдэг гээд байгаа юм
2019-09-20
Uuu:
Sumyabazar.duuginhe hamt Davga nar baigaa gesen
2019-09-20
bu:
Эд нар ч яах аргагүй "Хувьсгалын эсэргүү" бүлэгт хамрах улс байна. Худал цуурхал тарааж ор үндэсгүй зүйл ярьдаг . Эд нар ч мөнгөөр л ингэж ярьдаг улс шүү дээ
2019-09-20
zochin:
Uran olborlosnoos bolj eremdeg zeremdeg amitad garch bn gedeg shal hudal shuu ene hen negnii yavuullaga hyanaltiin baiguullaga uunii uchriig oloh estoi
2019-09-20