ФОТО: Мөрдэстэй бүсгүйчүүд чуулж байна
2019-09-20
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд эхэллээ.

 

Чуулганы өмнө бүсгүйчүүд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, дурсгалын зургаа татуулав.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендэрийн үндэсний хороо, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй энэ анхдугаар чуулга уулзалтаар эмэгтэй цэргийн алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг сонсож, төрийн бодлого шийдвэрт тусгуулах зорилготой аж. Чуулгад БХЯ, ЗХЖШ, ХХЕГ,ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1000 гаруй мөрдэстэй бүсгүйчүүд оролцож байна.

 

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат нарын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож, эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тулгамдсан асуудлыг сонсоно. Мөн энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос шилдэг 10 эмэгтэй цэргийн алба хаагчдад шагнал гардуулна. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголыг бий болгож үргэлжлүүлж байгаа хүмүүс нь халх монгол бүсгүйчүүд.Монгол улс бадартугай.
2022-05-14
Элдэв хурал, зөвлөгөөн семинар хийхээ болиоч. Улсын мөнгө шал дэмий үрж байх юм.
2019-10-04
Бат:
emegteichuud ingej ch yavah gejdee....
2019-09-23
Haiiii:
Net l zutruuhan tsaraitai bn daw zailuul, amidral n taarauu bolohoor aragaguiiii zailuul, has a daa saihan mongol busguichuud mn,
2019-09-22
Энэ лав ардчилсан Монгол биш ээ... Өөр улс юмуу өнгөрсөн зууны Монголын зураг байх аа... Итгэмээргүй юм. Диктатор нь Хүрэлсүх хурандаа юу?
2019-09-21
Энэ зураг, үйл явдал Хятадын их хурал, чуулганы зургуудтай ямар адилхан юм бэ?! Социализм, нэг хүнийг тахин шүтэх тогтолцоо эргээд ирэхэд ямар хялбар юм бэ? Туркмен биш үү????
2019-09-21