Оросын хилчид рүү халдсан хойд солонгосчуудыг Находка боомтод хүргэв 
2019-09-20

Япон тэнгис дэх Оросын эдийн засгийн бүсэд Оросын хилчид рүү халдсаны улмаас баривчлагдсан БНАСАУ-ын иргэдийг Находка боомт руу хүргэсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ. 


“БНАСАУ-ын хөлөг онгоц болон моторт завиудыг экипажийн хамт Находка руу хүргэсэн” гэж ТАСС агентлаг мэдээлэв. 


Оросын Хилийн удирдах газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, баривчлагдсан иргэдийг мөрдөн байцаах ажиллагаа хөлөг дээр болох бөгөөд БНАСАУ-ын Ерөнхий консулыг байлцуулан шалгахаар болжээ. 


Эргэн сануулахад, есдүгээр сарын 17-ны өдөр Япон тэнгис дэх Оросын эдийн засгийн бүсд Оросын хилчид Хойд Солонгосын хөлөг онгоцууд хууль бусаар загас агнаж байгааг илрүүлсэн юм. 


Энэ үеэр нэг хөлөг онгоцны экипаж Оросын хилчид рүү буудсаны улмаас дөрвөн хилчин шархадсан бөгөөд одоогоор хилчдийн биеийн байдал тогтвортой байгаа гэнэ. Халдлага үйлдсэн хойд солонгосчуудын эсрэг “Хууль сахиулах байгууллагын ажилтны амь насанд халдсан” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. 

 

БНАСАУ-ын далайчид Оросын хилчид рүү халджээ

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
teneg solongosuud orosuud ih ednii tald baij hamgaalj, tusaldag mash ih hool hyns niilyyldeg shdee malnuud chin
2019-09-21