Цагаан ордны ойролцоо буудалцаан болжээ 
9-20

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо, Цагаан ордноос гурван километрийн зайд буудалцаан болжээ. Энэ хэргийн улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн шархадсан байна. 


Интерфакс агентлагийн мэдээлснээр, цагдаагийнхан сэжигтнийг эрэн сурвалжилж, хэрэг үйлдсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. 

 

Буудалцаан есдүгээр сарын 19-ний орой орон сууцны хороолол дунд болсон бөгөөд хэргийн газарт мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм байна. 


“Манай мөрдөгчид болсон үйл явдлыг харсан байж болзошгүй нутгийн иргэдтэй ярилцаж байна. Түүнчлэн гудамжны дүрс бичлэгийн камеруудын бичлэгийг шалгаж байгаа” хэмээн цагдаагийн хэлтсийн дарга Стюарт Эмерман мэдэгджээ. 


Энэ хэрэг болохоос нэг хоногийн өмнө Лос-Анжелесийн захад мөн л буудалцаан болж нэг эмэгтэй амиа алдаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Амьд явах баталгаагүй,чөтгөр шулам шүглэсэн улс. Ардчилал эрх чөлөө ярьсан,дэлхмй дахинаа болж буй бүхий л үхэл хагацал,дайн байлдаан,өвчин ядуурал,хоосрол гай гамшиг бүхнийг өдөөгч новшнуудаар дүүрсэн газар. Манай тэнэг долдойнуудын үхэн хатан зүтгэж очиж боол нь болох гэж мөрөөддөг энэ газарт амьд явах баталгаа гэж үгүй!!!. Мэдэж авцгаа!!!.
2019-09-22
Бат:
Манай улс АНУ шиг буу зэвсэг чөлөөтөй зардаггүй нь яамайдаа эд нар шиг зэвсэгтэйсэн бол манайд орой болгон буудалцах байх шүү
2019-09-22