2069 он: Дэлхийн өөрчлөлтийн тухай эрдэмтдийн таамаглал
2019-09-21



 

Хүн төрөлхтөн ирээдүйг харах, урьдчилан хэлэх гэсэн хүсэл, оролдлогоо хэзээ ч гээхгүй гэдэгтэй маргах хүн цөөн биз. Гэхдээ өнөө цагт техник технологийн дэвшил, шинжлэх ухааны хөгжлийн ачаар эрдэмтэд болон ирээдүй судлаачид /футуролог/ ирээдүйн талаар илүү шинэ түвшинд таамаглах болсон юм. Саяхан болж өнгөрсөн Самсунгийн шинэ худалдааны тавцангийн нээлтэд зориулсан ёслолын ажиллагааны үеэр ирээдүй хэрхэн өөрчлөгдөх талаарх таамаглалуудыг дэвшүүлжээ. 2069 он гэхэд дэлхий хэрхэн өөрчлөгдөх талаар ирээдүй судлаачид таамагласныг  AdMe.ru  мэдээлснийг хүргэж байна.

 

Дэлгүүрт өөрөө очих хэрэггүй болно 

Дэлгүүрт өөрөө очиж сонголт хийх шаардлагагүй болно. Дэлгэцээр дамжуулан хүссэн бүхнээ худалдан авахын дээр зөвхөн тусгай дэлгүүрт төдийгүй шоу, үзвэр үзэж байхдаа ч бараа захиалах боломжтой болох гэнэ. Үзвэрийн үеэр харсан даашинз таалагдсан бол 3D принтер яг ижлийг захиалагчийн биед тааруулан хэвлэн гаргаж, дрон захиалагчид хүргэж өгнө. 

 

Замын түгжрэлгүй ирээдүй 

Замын түгжрэл, осол, бусад төрлийн автомашинтай холбоотой хор уршгууд өнгөрсөнд үлдэнэ. Ирээдүйд автоматжуулсан систем хаа сайгүй нэвтрэх бөгөөд зам бактериудын тусламжтайгаар өөрийгөө нөхөж, машинаас өөр төрлийн нисдэг тээврийн хэрэгслүүд нэвтэрснээр замын түгжрэл арилна. 

 

Цаг агаарыг "удирдана"

Хотууд гадууруу бүрхүүлтэй болж, энэ бүрхүүлийн доторх цаг агаарыг оршин суугчид хянан, удирдах боломжтой болно. Орон сууцнуудыг хөрсгүй, хиймэл орчинд ургуулдаг ургамлаар дүүргэсэн ногоон байгууламжаар хүрээлэх бол тэнгэр баганадсан барилга бүрт ногоо, жимс, будааны тариалангийн талбай байх аж.

 

Онцгой хоолны дэглэм олох гэж зүдрэхгүй 

Онцгой хоолны дэглэм олох гэж зүдрэх шаардлагагүй болох гэнэ. Хүний арьсанд суулгасан мэдрэгч төхөөрөмжийн ачаар удамзүй, хүний биеийн онцлог, эрүүл мэндийг харгалзан гаргасан цэсийг хүн бүр хэрэглэдэг болох аж. Хүний арьсанд суулгасан мэдрэгчүүд нь хүмүүст хэрэгтэй бодис, амин дэмийг тооцоолон, хоолны төрлүүдийг санал болгох юм байна. 

 

Нас уртасна 

Хүний эрүүл мэндэд үүссэн асуудлуудыг тухай бүрт нь цаг алдалгүй илрүүлэх технологийн ачаар хүмүүс урт наслах боломжтой болох гэнэ. 3D принтерүүд ямар ч нэр төрөл, найрлагатай эм бэлдмэл, тэр бүү хэл эд эрхтнүүдийг хэвлэн гаргах юм байна. Мөн хүнийг нас барсны дараа ч төрөл төрөгсөд нь харилцаж болох шинэ технологи нэвтрэнэ. Энэ нь тухайн хүн амьд ахуйдаа дурсамж, үзэл бодлоо "виртуаль үүл"-д шингээн, улмаар хүмүүсийн "тоон хувилбар"-тай төрөл төрөгсөд нь харилцаж болох гэнэ. 

 

Генийн инженерчлэл шинэ түвшинд гарна 

Генийн инженерчлэл шинэ түвшинд гарсны ачаар хүний физиологи, рефлекс, мэдрэхүйн эрхтнүүд сайжирна. Хүмүүс харанхуйд сайн харж, илүү их тэвчээртэй болж, сонсгол сайжрах зэргээр олон төрлийн давуу талтай болохын дээр хөгжлийн бэрхшээл өнгөрсөнд үлдэнэ гэж эрдэмтэд таамаглажээ. 

 

Пуужингаар сансарт аялна

Хүмүүс сансарт аялдаг болохын дээр ихэнх олон улсын нислэг агаар мандлаас гаднах сансрын орон зайд орох, олон удаагийн пуужингаар үйлдэгдэх бөгөөд эдгээр пуужингууд цагт 20 000 миль хурдлах тул Лондонгоос Нью-Йорк хүртэлх зайг ердөө 30 минут туулах боломжтой болох гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
aaa:
saihan ulger bn
2019-09-25
Hotuud burhuultei uchir naad asuudaliig shiideh bh unshsan yumniihaa muu taliig bish sn taliig harj oilgoldo?
2019-09-25
зочин:
Яагаад заавал 2069 он гэж
2019-09-22
aa shibal bi ter yed yag 100 hureh yum bgaam
2019-09-21
ter uyed bid baih bolov uu
2019-09-21
sansariin tsereg
2019-09-21
sansariin teever
2019-09-21
ирээдүй:
2069 онд дэлхийн дулааралын улмаас олон тэрбум хүн хоол усгүй хатаж үхэж, эсвэл дэлхийн дулаарлын улмаас олон хортон шавьж үүсэж олон янзын үхэлд хүргэгч өвчин үүсэж олон тэрбум хүн өвчний улмаас нас барна.
2019-09-21
Hotuud burhuultei uchir naad asuudaliig shiideh bh unshsan yumniihaa muu taliig bish sn taliig harj oilgoldo?
ter uyed bid baih bolov uu