Цаг уурыг хамгаалах бүх дэлхийн жагсаалд 160 орон оролцоно
2019-09-20

Есдүгээр сарын 20-ны өдөр цаг уурыг хамгаалахын төлөөх эсэргүүцлийн жагсаал болно гэж DW агентлаг мэдээллээ. Дэлхий нийтийн энэ арга хэмжээнд 160 орны хотууд оролцоно гэж санаачилгыг гаргасан олон нийтийн байгууллагууд мэдээлжээ. 

Тэдгээрээс хамгийн өргөн цар хүрээтэй нь Америкийн Нью-Йорк хотноо болохоор төлөвлөгдөж байгаа гэнэ. Энэ хотын 1700 орчим сурагч эсэргүүцлийн жагсаалд оролцохын тулд хичээлээсээ чөлөө авчээ. 

Герман улсад цаг уурыг хамгаалахын төлөө 500 гаруй жагсаал, арга хэмжээ зохион байгуулж, олон зуун мянга хүн хамрагдана гэж зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Мөн энэ өдөр Германы эрх баригчид цаг уурыг хамгаалах багц арга хэмжээг авч хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Энд дуулгахад, анх дэлхий дахиныг хамарсан энэ эсэргүүцлийн ажиллагаа 2019 оны гуравдугаар сард болж байв. Тухайн үед Германы хотуудад жагсаал болж 300 мянга орчим хүн оролцсон байна. 

Үүнээс өмнө, 2018 оны наймдугаар сард "Ирээдүйн төлөөх баасан гариг" уриатай, цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ болж байлаа. Улмаар энэ арга хэмжээ хэдхэн сарын дотор дэлхий дахинаа залуусын хөдөлгөөн болон өргөжжээ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин