Энэтхэг улс газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд нэмэлтээр 236 сая ам.долларыг олгоно
2019-09-20

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар уулзлаа. 

 

ОХУ-ын Владивосток хотноо энэ сард уулзсанаас хойш Энэтхэг улсад Төрийн айлчлал хийж, хоёр улсын Стратегийн харилцааг бүрэн дүүрэн ашиглах эрмэлзэлтэйгээр дахин уулзаж байгаадаа талууд баяртай буйгаа юун түрүүнд илэрхийлсэн юм.

 

БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилж, энэ үеэр газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг талууд анхлан баталсан билээ. Төслийн дагуу баригдах энэ үйлдвэрийн дэд бүтцийн ажлууд буюу төмөр зам, автозамын ажил хийгдэж дууссан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт өөрийн биеэр очиж танилцсан талаараа хэлсэн юм.

 

Мөн Монголын газрын тосны ордууд зонхилон байрлах Дорнод аймгаас дамжуулах хоолой татаж боловсруулах үйлдвэр рүү нефть хүргэх асуудлын хүрээнд талууд нухацтай ярилцлаа. Улмаар дамжуулах хоолой гэхээс илүүтэй тээвэрлэлтийн өөр хувилбар буюу төмөр замаар тээвэрлэх Монголын талын саналыг хүлээн авч, хамтран судалж, дэмжиж ажиллахаар санал нэгдлээ.

 

 

Мөн Энэтхэг улсын Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд нэмэлтээр шаардлагатай болсон 236 сая ам.долларыг олгох шийдвэр гаргаснаа уулзалтын үеэр зарласан юм. Энэ шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга талархалтай буйгаа илэрхийлж, үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад монгол компани, бараа бүтээгдэхүүн оролцуулах зэргээр хамтран ажиллах нь хойшдын хөрөнгө оруулагч, бизнесын харилцаанд эерэг нөлөөтэй болохыг цохон тэмдэглэсэн юм.

 

Мөн харилцан ашигтай эдийн засгийн харилцааг эрхэмлэж буй Ерөнхийлөгчийн хувьд бизнесийн салбарыг дэмжих асуудалд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Нарендра Модигоос хүслээ.

 

Талууд мөн уулзалтаар манай хоёр улсын соёл, шашны харилцаа, урлаг спортын арга хэмжээгээр дамжуулан иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

 

 

Албан ёсны уулзалт дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди нар БНЭУ-ын Засгийн газраас Гандантэгчэнлин хийдэд бэлэглэсэн Бурхан багшийн сэрэг дүрийг нээх ёслолын ажиллагааг Улаанбаатар хотоос шууд дамжуулан үзсэн юм.

 

Шууд дамжуулалтын үеэр Монголын бурхан шашинтны Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Их хамба лам, гавж Д.Чойжамц байлцлаа.

Эх сурвалж: President.mn

Shuud.mn
Сонин хачин
Tumendemberel:
Manai talaas hicheej ajillaasai
2019-10-02
иргэн:
Боловсруулах үйлдвэрийг нефтийн ордтой аль болох ойр барих хэрэгтэй байх. Энэ зун Казакстанд 92 бензин 1100 төгрөг орчим үнэтэй, 1 буриад талх шиг дөрвөлжин талх 400төгрөг орчим үнэтэй байсан. Гэвч дундаж цалин нь манайхаас өндөр. Манайд юм үнэтэй байх шалтгааны нэг нь үйлдвэрлэл цөөн байгаатай л холбоотой болуу. Боловсруулах үйлдвэрээ сайн судалгаа хийж бариарай даа мэргэжлийн баг нь
2019-09-21
5 одой нэг зэрэг байх чинь
2019-09-21
Одоо баахан херенге зарж улсаар юм хийлгэчихээд дараа нь менежментийн хувьчлал нэрээр авчихна гэж сайхан юм байдаг даа!! Ккк
2019-09-21
зочин:
хэдхэн төгрөгөөр хямдаруулахын төлөө ийм их зээл авдаг нь үнэхээр зөв үү ? хятадтай бүтээгдэхүүн хуваах гэрээгээ яаж зохицуулах вэ ? нөөц маань одоо нэмэгдэж байгаа хэрэглээтэйгээ харьцуулахад хэцүү ирээдүй төсөөлөгддөг шүү нэмэгдэн төлөгдөх өр ирээдүйд ирэх ашиг хоёрын харьцаа эргэлзээтэй дээ үүнийг хийж байгаа нөхөд тусгаар тогтнол хараат бус байдал хямд үнэ гээд олон юм ярина харин ирээдүйд өрөөрбарьцаалагдсан тусгаар улс үлдэх вий тэзү -г ил болгомоор юм
2019-09-21
иргэн:
Нефтийн үйлдвэрийн ТЭЗҮ-г хаанах хийж байгаа вэ, яагаад ийм их мөнгө нэмж шаардлагатай болсон юм бол. Оюутолгойн бага хувилбар уу үгүй юу, зээл юм чинь наадуул чинь өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг шахахыг л бодно шүү. Нухацтай хандаарай гэж хүсье. Амжилт.
2019-09-20