Турк улс руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
2019-09-21

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд байгуулагдсан Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх хоёр талт ажлын хэсгийн уулзалт 2 өдөр үргэлжилсний эцэст амжилттай болж санамж бичгийг өчигдөр үзэглэлээ.

Ингэснээр Монголын талаас агаарын тээвэрлэгч нэмэгдэх, хоёр талаас долоо хоногт тус бүр 3 удаагийн давтамжтай, нийт 800 суудлын хязгаартайгаар, дундын зогсолтгүй шууд нислэг үйлдэх боломж бүрдэж байна.

Одоогийн байдлаар зөвхөн Туркийн талаас “Туркиш эйрлайн” авиа компани 7 хоногт 3 удаагийн давтамжтай, 500 суудлын хязгаартайгаар Станбул-Бишкек-Улаанбаатар гэсэн дундын зогсолттой маршрутаар, давуу эрхтэй нислэг үйлдэж байгаа юм.

1995 онд байгуулагдсан Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хоёр талт уулзалтууд удаа дараа хийгдэж байсан ч өнөөдрийг хүртэл амжилтгүй болж байсан. Тэгвэл энэ удаа хоёр улсын Засгийн газрын төлөөлөл, Иргэний нисэхийн удирдах байгууллагын удирдлагууд оролцсон уулзалт, хэлэлцээр амжилттай болж хоёр улсын эрх ашгийг хангаж чадсан нэмэлт өөрчлөлтүүдийг Агаарын харилцааны хэлэлцээрт оруулан санамж бичгийг байгуулав.

Улаанбаатар-Станбул-Улаанбаатар чиглэлд ийнхүү нислэгийн тоо, суудлын тоо, нислэг үйлдэх авиа компани нэмэгдэж өрсөлдөөн бий болсноор тийзний үнэ буурах, Европ чиглэл рүү нисэхэд цаг хугацаа хэмнэх болон аялалын үнэ хямдрах зэрэг олон гарц нээгдэх юм. Санамж бичгийг хоёр талд нот бичгээр солилцсоноор хэрэгжиж эхэлнэ.

Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах хоёр талт уулзалтад Монголын талаас ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Мягмарсүрэн, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид, Туркийн талаас тус улсын Иргэний нисэхийн удирдах байгууллагын Ерөнхий захирал, ноён Бахри Кесиси тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-20

sergelen:
УБ турк айрланйс ажилчийд хар тамхи хэргэлдэг шүү пйздаа нууд зайлаа ѳмхий туркууд ѳмхий казакууд зайл пйзда минь
2019-11-22
Irgen:
Asiana airlines niseeed ehleheer Seoul-Ulaanbaatarin nislegiin tiizni une 50-60% buurna gesen haana bna malnuudaa. Dandaa hudlaa tarhi ugaana.
2019-09-21