Үсээ засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно
2019-09-22

Аргын тооллын 9 сарын 22. Ням гараг. Намрын илүү сар тэргүүн сарын билгийн тооллын 23. Хэрцгий охин одтой,  хар нохой өдөр. 

 

Өдрийн наран 06 цаг 35 минутад мандан 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн  суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. 

 

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үсээ засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно. 

Shuud.mn
Сонин хачин
ҮСЭЭ ЗАСУУЛААД ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД ХООЛ ОЛЖ ИДЭХ ҮҮ:
ЯГ ҮНЭН .ЭНЭ ЗУРХАЙ ГЭДЭГ ЮМЫГ АМЬДРАЛЫН УДИРДАМЖ БОЛГОДГОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ 21-Р ЗУУНД ТӨВД МАНАЙХ 2 Л ИНГЭЖ МУНХАРЧ БАЙНА.
2019-09-22
iim yumand itgedeg ard tumen yaj ch oligtoi yavah ve dee.
2019-09-22