"Путинийг хөөхөөр" алхаж явсан бөө нутгаасаа гарахгүй гэсэн амлалт өгчээ
2019-09-22

"Путинийг хөөхөөр" алхаж явсан бөө есдүгээр сарын 19-ний өдөр Буриадын нутаг дэвсгэрээс баривчлагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг баривчилсны дараа Якут руу буцаасан бөгөөд тэнд бөө Габышевийг сэтгэцийн эрүүл мэндийн оношилгоонд хамруулсны дээр Саха (Якут) улсаас гарахгүй гэсэн баталгаан дээр гарын үсэг зуруулсан байна. 

"Сибреал"-ын мэдээлснээр, Якутад бөө Александр Габышевд "экстремист үйл ажиллагаанд уриалсан" гэсэн зүйл ангиар хэрэг тулгаж байгаа бөгөөд сэтгэцийн эмнэлэгт үзүүлж, нутгаасаа гарахгүй гэсэн баталгаанд гарын үсэг зурахгүй бол хэрэг хүлээлгэн, хорино гэж тулгасан байж болзошгүй хэмээн бөөгийн дэмжигчид эх сурвалжид мэдээлжээ. 

"Путин бол чөтгөр, бөөгийн хүчээр л дарна" хэмээн мэдэгдэж 2021 онд Москвад хүрэн, зан үйлээ хийх төлөвлөгөөтэй байсан бөөг зам дагуу олон хүн дэмжиж, Буриадад түүнийг дэмжигчид нь тосон уулзсаны дараа энэ улсад олон нийтийн дунд эсэргүүцлийн давалгаа өрнөсөн нь бөөг баривчлах шалтгаан болсон юм. 

Улаан-Үд хотод дэмжигчидтэйгээ уулзсаны дараа бөөг дэмжсэн хоёр хүн баривчлагдсантай холбоотойгоор Буриадын идэвхитэн баривчлагдсан хүмүүсийг суллахыг шаардан нийслэлийнхээ төв талбай дээр эсэргүүцлийн арга хэмжээнд оршин суугчдыг уриалсан. Улмаар энэ уриалгад нутгийн удирдлагын сонгуульд ялагдсан коммунистууд нэгдсэнээр Буриадад сүүлийн жилүүдэд гараагүй өргөн цар хүрээтэй жагсаал болж, анхлаад бөөгийн дэмжигчдийг суллахыг шаардаж байсан жагсаал шударга бус сонгууль, нутгийн эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал болон хувирсан юм.  

 

Буриад: “Путиныг хөөхөөр” алхаж яваа бөөг баривчилжээ 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ОК
2019-09-23
kkk. goyo hellee
2019-09-23
Iim ach holbogdolgui medee hend heregtei um be
2019-09-23
БӨӨД:
ХОЛООС Ч ХӨӨЖ БОЛНО ШД. ШҮҮР УНААД НИССЭН Ч БОЛНО.
2019-09-23
kkk. goyo hellee
Cham shig setgeh temtseh chadvar bhgui hunii erh erh chuluu shudraga yosnii tuluu temtsehed yahaaraa medrel bolchdog yum buriad tumen hurtel demjeed jagsaal tsuglaan hiigeed horigdoh ni horigdood daramtluulaad bj bna daranguilaliin esreg temtsej yavaa ene hunii hajuud chi neg oron deeree deeshee harj hevteed ungas aldahaas uur id shidgui amitan bhaas gartsaagui
2019-09-23
Зочин:
энэ мэдрэлийн өвчтэй байх.
2019-09-22
Cham shig setgeh temtseh chadvar bhgui hunii erh erh chuluu shudraga yosnii tuluu temtsehed yahaaraa medrel bolchdog yum buriad tumen hurtel demjeed jagsaal tsuglaan hiigeed horigdoh ni horigdood daramtluulaad bj bna daranguilaliin esreg temtsej yavaa ene hunii hajuud chi neg oron deeree deeshee harj hevteed ungas aldahaas uur id shidgui amitan bhaas gartsaagui