"Алтай таван богд"-д авирсан АНУ-ын иргэн алга болжээ
2019-09-23

 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” ууланд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ АНУ-ын харьяат иргэн П /40 настай, эрэгтэй/ 09.18-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийхээр яваад сураггүй алга болжээ.

 

Тэрбээр 2019.09.20-ны өдөр уулнаас буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа тухай мэдээллийг аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан К 2019.09.21-ний өдрийн 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. 

 

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашинтай 09.22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулын чиглэлд явж мөн өдрийн 17:30 цагт тус уулын “Хаалт” гэдэг газар буюу Вест кампд очиж хонож 2019.09.23-ны өдрийн 09:00 цагаас эхлэн эрэн хайх хөдөлгөөнийг эхлүүлжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин