Өнөөдөр БХБЯ-ны "Нээлттэй өдөрлөг"-тэй
2019-09-23
Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа. 

 

Есдүгээр сарын 16-27-ны өдрүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Шадар сайдын Ажлын алба болон бүх яам, харьяа агентлаг хуваарийн дагуу ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх юм.

 

Барилга, хот байгуулалтын яамны "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т Барилга, хот байгуулалтын яамны харьяа газар, агентлагууд, төрийн болон ТББ, мэргэжлийн холбоод, барилгын салбарын ААН зэрэг 40 орчим байгууллага оролцож ажлаа тайлагнахын зэрэгцээ иргэдэд төрийн зарим үйлчилгээг газар дээрээс нь хүргэн, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин