Согтуу жолоочийн шийтгэл хөнгөдөж байна
2019-09-23
Гэрэл зургийг MPA.mn

 

Дайн дажин үгүй энх амгалан энэ цагт согтуугаар жолоо барьсан нэг “тэнэг”-ийн хар гайгаар хоногт хоёр хүний алтан амь үрэгдчихлээ.

 

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн нутаг дэвсгэрт буюу Сэлэнгэ аймгаас Ерөө сумын чиглэлийн замын зорчих хэсэгт зогсож байсан /сумын төвөөс хойд зүгт 4 км-т, Сүхбаатар сумын төвөөс зүүн урд зүгт 98 км-т/ “Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн эзэмшлийн ЗИЛ-130 загварын ачааны автомашиныг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны харьяат иргэн М /32 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ үедээ “Ниссан Кондор” загварын ачааны автомашин /2 зорчигчтой/ жолоодож явах үедээ мөргөж автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдан нас баржээ.

 

Ослын тухай дуудлагыг 2019.09.20-ны өдрийн 21:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 98 км замыг туулан 23:33 цагт очиж, тус аймгийн Ерөө сумын харьяат иргэн Г /39 настай, эрэгтэй/, Б /45 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 50 минут ажиллан автомашинаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

Мөн Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн “Зэгстэйн даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т, Сайхан сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ “Орхон” гол руу Сайхан сумын харьяат иргэн 58 настай, эрэгтэй Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Грейс” загварын бага оврын автобус жолоодож яваад оржээ.

 

Ослын тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 35 км замыг туулан 14:35 цагт очиж, иргэн Ц-г голоос эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

Үнэндээ манайхан бөх зүрхтэй ард түмэн. Согтуугаар автомашинаа жолоодож яваад эрхээ хасуулчихна. Тэгсэн ч жолооны ард суух эрхгүй хэр нь автомашинаа дахиад л согтуугаар жолоодож яваад саатуулагдах явдал энүүхэнд.

 

Тухайлбал өнгөрөгч долоо хоногт алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 7-30 хоног баривчлах хуулийн заалттай. Үнэндээ энэ хууль иргэдийн ухамсарт нөлөөлж чадахуйц чанга биш тул өнөөдөр согтуу жолоочдын тоо буурахгүй байгаа юм.

 

Хуулинд захирагдахгүй, хоригдохоос айхгүй байгаа согтуу жолоочдын автомашин жолоодох эрхтэй нь бус нийгэмд амьдрах эрх чөлөөтэй нь өшөө илүү чанга ярих хэрэгтэй. Үгүй бол эрдэнэт хүний алтан амь согтуу жолоочдын гарт үрэгдсээр л байх бололтой.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Unen unen manai buh shiitgel heterhii hungun bugdiin mash hatuu bolgoh eostoi
2019-09-25
Bold.:
Nasand hursen huniig humuujuuleh hamgiin ur duntei arga bol turiivch mun amidraliin tsag 2 toi n tulah gej boddog. Mungun torguuli mash undur gehdee baga hugatsaand tuluhuur deerees n niigmiin tustai ajil olon honog hiilgeh AA d suulgah zeregeer
2019-09-25
Хоригдол:
Албадан 6сар хөдөлмөр эрхлүүлэе
2019-09-24
Согтуу жолооч алуурчнаас ялгаагүй. Маш хатуу шийтгэлтэй байх хэрэгтэй. Монголын хүн ам авто ослоор маш их үрэгдэж байна
2019-09-24
Ард:
новшнуудыг шоронд хийж, бvх эд херенгийг нь хураан авах хэрэгтэй.
2019-09-24
Zochin:
Shorond suuh honogiig ni nemsen deer shdee odoo ued gaduur huuhduudee yvuulhad ch hetsuu bn aimar hurdtai ybdag jolooch nariig ch bas shiitgej bmaar bn
2019-09-24
vildwer
2019-09-24
ene olon arxinii vilder, baar tsengeenii gazriin toog buuruul, irgediin uxamsart vnxeer doroi baina. xuuli ni guil, xaa saigvi xaxuul,
2019-09-24
Зочин:
Архи уусан бол насаар нь эрхийг нь хасаад зүгээр шоронд явуулаачээ.
2019-09-24
Muugii:
Эрх хасах бол ямар ч нэмэргүй. Олон хүн яагаад гэх байх. Эрх хаслаа гээд тэр хүн машин жолоодож чадахаа болино гэсэн үг биш. Эрх хаслаа гээд тухайн хүний аль нэг эрхтэнг таслаад салгаад авч чадахгүй. Нүд чих гар хөл тархи.гэх мэт. Согтуу жолоочтой тэмцэх аргаа өөрчил. Улиг болсон эрх хасах торгох. Энэ чинь зөв оновчтой шийдэл байхаа аль хэдийнээ болчихжээ. Эрхээ хасууллаа торгууллаа. Маргааш нь машин жолоодоод явж байгаа. Зүгээр л тухайн тээврийн хэрэгсэлийг нь урт хугацаагаар хураах. 1 жил 2 жил давтан бол 3 жил 4жил. Хоногт тийм олон согтуу жолооч явж байгаа бол адаглаад наад замын түгжирэл чинь буурна. Эрх хасахгүйгээр Т/Х-г нь хураа. Хэнийх байх нь хамаагүй. Ингээд хураагаад эхэлвэл арай өөр болох байх.
2019-09-24
Энэ Хууль зүйн яам нь бас цагдаагийн ерөнхий газар согтуу жолоочоо 6 цагийн сургалт гэгчид суулгасан болоод эрхийг нь сэргээж байгаа гээд л бод. Ийм дампуу ТӨР байхад согтуу жолооч яаж ч цөөрөх вэ дээ
2019-09-24
Иргэн:
Хүн өглөө гээд уух албатай юм уу дуртайдаа л гударч байгаа ш дээ архичид муусайн хогийн шаар
2019-09-24
Иргэн:
Бүх насаар нь эрхийг нь хас оо нөгөө цагдаа нь л их мөнгө аваад хуйвалдаад чадахгүй байх доо АРХИ уувал машин бүү барь МАШИН баривал архи бүү уу
2019-09-24
Зочин:
Жолоо барьж байгаа хүнийг хорлох гэж байгаа юм шиг архи уулгадаг жолооч нь ч гэж ухамсаргүй дорой муухай аашлаад ч хамаагүй уухгүй гэж татгалзаж чаддаггүй юун архи уух нь битгий хэл бие муу сэтгэл тавгүй ядарсан нойр муутай үед ч жолоо барих хориотой л юмсан даанч Оркууд болохоороо тэр бүрийг тоодоггүй мэддэггүй байх эрүүл мөртлөө машинаа дүрэм журмаараа барьж чадахгүй л осол аваар гаргаад байна
2019-09-23
SOGTUUGAAR JOLOO BARJI BOLOKHGUY , KHUN AMINY KHEREG IKH GARAKH SHALTGAAN , UUNIIG ZOGSOOKH YOSTOY GEED UNEKHEER BODDOG YUM BOL OLIGTOYKHON SHIITGEL , TORGUUULI ONOOGOOD UGUUCH DEE , YUNAAS NI BOLGOOMJLOOD AYGAAD BAYNAA? TEGJ BAYJ ENE OLON ORKUUDAA KHUN SHIG BOLGONO SHUU DEE
2019-09-23
Зочин:
Манай хуулийн шийтгэл хөнгөн бөгөөд толгойг илээд өнгөрсөн мэт байдаг нь согтуугаар машин барьж хүний амь нас хохироодог явдал зогсохгүй байгаа гол шалтгаан юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл барсан тохиолдолд хамгийн багаар 10-20 сая төгрөгөөр торгож бүх насаар нь эрхийг хасах,авто осол гаргасан тохиолдолд хамгийн багаар 10 жил хорих ял, хүний амь нас хохирсон тохиолдолд бүх насаар нь хорих ялтай хатуу хууль гаргаж байж архи ууж машин бариа явдал үгүй болно.
2019-09-23
sogtuugaar mashin joloodvol sanaataigaar hund gemt hereg uildsen zuil angid oruulah heregtei.arhi uuchihaad joloo barina gedeg chin ugaasaa l avaar osol hiij ed hurungu suitgej hun alah sanaa zorilgotoi gesen ug.
2019-09-23
Зочин:
Согтсон үед ч жолоо баривал дуусаа гэж бодогдохоор л шийтгэлтэй байх ёстой одоо гийн хариуцлага тэгж чадахгүй байна гэхээр хөнгөн байна гэсэн үг дээр нь мөнгө танил талтай байгаа юм чинь гэсэн бардам байдал их нөлөөтэй
2019-09-23