"Дэлхийн II дайны үеийн польшийн ард түмний тэмцэл" үзэсгэлэнг нээнэ
2019-09-23

 

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко, Бээжин дэх Польшийн Соёлын төв хамтран "Дэлхийн II дайны үеийн польшийн ард түмний тэмцэл ба тэдний хатан зориг" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд 2019 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд үзүүлэх болно.  

 

Түүхийн үүднээс авч үзвэл 1939 оны 9 дүгээр сар польшуудын хувьд ер бусын эмгэнэлтэй үе байсныг хэлэх хэрэгтэй. Энэ сарын эхний өдөр Польшийн эсрэг германчууд түүхэнд байгаагүй дайныг өдөөсөн нь 6 сая орчим польш иргэнийг хороогоод зогсохгүй, дэлхийн олон орны гэм зэмгүй сая сая хүний амь насыг бүрэлгэсэн хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй дайн байсан билээ.

 

Дэлхийн II дайны 80 жилийн ой 2019 онд тохиож байна. Энэ дайны хор уршгийг одоо хүртэл польшийн ард түмэн мэдэрсээр байгааг хэлэх хэрэгтэй. Тэд өвөг дээдсийнхээ амссан энэ эмгэнэлт түүхийг хэзээ ч мартах ёсгүй бөгөөд тийм учраас энэ ойг тохиолдуулан Польшийн Гданьск хот дахь Дэлхийн II дайны музей уг үзэсгэлэнг бэлтгэн ирүүлснийг дэлхийн олон нийт, түүний дотор монголын ард түмэнд танилцуулж байна.

 

Энэхүү үзэсгэлэн дайны хүнд бэрх жилүүдэд польшийн ард түмэн хэрхэн тэмцэн тулалдаж, эх орноо баатарлагаар хамгаалж байсныг үзүүлж байна.

 

Үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11.00 цагт болно.

Shuud.mn
Сонин хачин