Лигийн тэргүүлэгчид оноо хуваалцав
2019-09-23

Хөлбөмбөгийн Үндэсний "Мазала 1-р лиг"-ийн 16 дахь тойрог өчигдөр эхэлж, “Улаанбаатарын Мазаалайнууд” лигийн тэргүүн баг “Жипро” багтай өрсөлдөв.

 

 

Лигийн хоёрдугаар байрт яваа "Улаанбаатарын Мазаалайнууд" энэ удаа хүчирхэг “Жипро” багийн эсрэг тулахдаа тоглолтын эхний 25 минутад хоёр гоол оруулж сүрхий сандаргав. Багийн ахлагч Б.Гарьдмагнай 22, Н.Зоригт 25 дахь минутад гоол оруулсан ч “Жипро”-гийн легионер Надер Хамед, довтлогч Б.Мөнгөнсүх хариу гоолыг хийснээр тоглолт 2:2-оор тэнцлээ.

 

Тус лигийн тэмцээнд тоглож буй “Улаанбаатарын Мазаалайнууд” клуб лигт одоогоор 16 тоглолт хийснээс  10 тоглолтод нь хожиж, 3 тэнцэж, 3 удаа хожигдож "Мазала 1-р лиг"-ийн II байранд бичигдсэн хэвээрээ байна.  Нэгдүгээр лигт багууд тус бүр 18 тоглолт хийх бөгөөд “Мазаалайнууд” эхний 16 тоглолтод 46 гоолыг эсрэг багийн хаалганд оруулж, 18 гоол өөрийн хаалганд алджээ.

 

Мазаалайнууд 2-2 Жипро

 

Гоол: Б.Гарьдмагнай 22', Н.Зоригт 25' - Надер Хамед 56', Б.Мөнгөнсүх 75'

 

 

Дашрамд дурдахад Мазаалай клуб энэ улиралд шинэ хамтрагчид, шинэ өнгө төрхтэйгээр эргэн ирж буй. Тус багийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол анхны паблишинг компани болох Nepko Publishing ажиллаж байна.

 Хамтран ажиллагчид:

 

Ногоон паспорт - Ногоон ирээдүйг бүтээх санаачилга

Hero Entertainment - Монголын тэргүүлэх контент үйлдвэрлэгч

Avsar ундаа - Туркийн номер нэг ундаа

Blum брэнд - Барилгын материалын дэлхийд тэргүүлэх брэнд

Meters/bonwe брэнд - Бэлэн хувцасны Азийн тэргүүлэх брэнд

 Мөн Shuud.mn сайт мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй юм. 

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин