Халдлагад өртсөн газрын тосны үйлдвэрийг засахад урт хугацаа зарцуулна 
2019-09-23

Дроны халдлагад өртсөн объектуудын хүчин чадлыг бүрэн сэргээхийн тулд 10 долоо хоног шаардлагатай гэж Саудын Арабын албан этгээдүүд болон халдлагад өртсөн Saudi Aramco компанийн туслан гүйцэтгэгчид мэдэгдснийг The Wall Street Journal мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр , үйлдвэрүүдийг сэргээн босгоход шаардлагатай эд анги, сэлбэг хэрэгслийг хайх ажил явагдаж байгаа бөгөөд засварт “хэдэн зуун сая доллар” шаардлагатай болох гэнэ. 


Эргэн сануулахад, Saudi Aramco-ийн хоёр том үйлдвэр есдүгээр сарын 14-нд шилжих шөнө халдлагад өртсөн юм. Халдлагын хариуцлагыг Йемений “Ансар Аллах” хөдөлгөөний босогч хуситууд өөрсөд дээрээ авсан бөгөөд тэсрэх бодис бүхий 10 дроныг халдлага үйлдэхдээ ашигласан хэмээн мэдэгдсэн. Дронуудын цохилтын улмаас дэлбэрэлт, гал гарч, дэлхийн хамгийн том газрын тос экспортлогчийн олборлолт хоногт 9,8 сая баррель байснаас 5,7 сая болтлоо буурсан юм. 


Үйлдвэрлэлийн алдагдсан хэмжээний талыг есдүгээр сарын 17 гэхэд нөхөж чадсан бөгөөд 10 дугаар сар гэхэд олборлолтын хуучин хэмжээнд хүрнэ гэж Саудын Араб тооцоолж байгаа аж. Газрын тосны нийлүүлэлтийг нөөцүүд ашиглах замаар сэргээсэн бөгөөд энэхүү халдлагын улмаас дэлхийн түүхэнд анх удаа түлш олборлолт дээд хэмжээндээ хүртэл тасалдсан юм. 

 

Саудын Арабт болсон халдлагын дараа газрын тосны үнэ өсөв

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин