Өнөөдөр дэлхийн ШИЛДГҮҮД ТОДОРНО
2019-09-23

 

Итали улсын нийслэл Милан хотноо өнөөдөр дэлхийн шилдгийг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдах гэж байна. Дэлхийн шилдэг дуурийн дуучид л зөвхөн тайзан дээр нь гялалздаг "Ла Скала" театрт уг ёслолын арга хэмжээ явагдана. Харин энэ удаад манай гарагийн шилдэг эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй багийн дасгалжуулагч тэргүүтэй шагналын эзэд Ана Барбик Катичич гэх бүсгүйн урласан 31 см өндөр, 6,4 кг жинтэй мөнгөлөг цомыг өргөн энэхүү тайзан дээр тодоор гялалзах болно.

 

Тэднийг ийнхүү энэ тайзан дээр гялалзах боломж хөгжөөн дэмжигчид, сэтгүүлчид болон ОУХБХ-нд гишүүнчлэлтэй улсуудын шигшээ багийн дасгалжуулагч болон багийн ахлагч нарын саналаар бодит болж байгаа юм. Үүнд ч мөн манай улсын хөлбөмбөгийн холбоо хувь нэмрээ оруулж эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс болон багийн ахлагч Н.Цэдэнбал, эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Ганболд болон О.Цасан-Охин нар өөрийн саналыг өгч ОУХБХ-д хүргүүлснийг дуулгахад таатай байна.

 

 

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

Shuud.mn
Сонин хачин