Герман: Октоберфест эхэллээ 
2019-09-23

 

Германы Мюнхен хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг шар айрагны “Октоберфест” наадам есдүгээр сарын 22-нд эхэлжээ. 

 

 

Энэ жил 186 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа наадмын үеэр 600 орчим цагдаагийн албан хаагч, хувийн хэдэн зуун хамгаалагч эмх журмыг сахиулах юм байна.

 
Аравдугаар сарын зургааныг хүртэл үргэлжлэх энэ наадмыг зургаан сая гаруй жуулчин үзэж сонирхоно гэж хотын захиргааныхан тооцоолж байгаа гэнэ.

 

 


Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил шар айрагны үнэ ихээхэн өсч, нэг литрийн багтаамжтай аягатай шар айраг 11-12 евро болжээ. 


“Наадам тайван болж өнгөрөөсэй гэж би хүсч байна. Октоберфестээр хүмүүс баяр баясгалан, тайвшрал, сэтгэл ханамж гээд удаан хайсан тэр л зүйлсээ олдог. Харин баярын төгсөлд дэлхийн өнцөг бүрээс ирсэн хүмүүс өөрсдийгөө жинхэнэ бавари гэж мэдрээсэй гэж хүсч байна” хэмээн Баварийн Ерөнхий сайд Маркус Соедед мэдэгджээ. 

 

 

Энд дуулгахад, “Октоберфест” нь Германд жил бүр болдог шар айрагны наадам юм. Германчуудын хувьд шар айраг нь зүгээр ч нэг ундаа биш харин бүхэл бүтэн соёл юм. Энэ улсад 5000 гаруй төрлийн шар айраг үйлдвэрлэдэг. Жил бүр Октоберфест наадмыг есдүгээр сарын гурав дахь ням гаригт эхлэн, хоёр долоо хоног үргэлжилдэг бөгөөд наадмын үеэр жуулчид болон нутгийн иргэд төрөл бүрийн амтат хоол, шар айраг амталж, төрөл бүрийн тоглоом тоглож, олон тэмцээн уралдаанд оролцох боломжтой байдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Па:
Гитлерийн яргачид,зандалчидын үр удам ийм баяр нэртэй архидалт зохион байгуулдаг юм уу
2019-09-23
irgen:
zavaan ednii pivodoltiin bayar bidend yamar hamaa bainaa …ehellee geed l neeh
2019-09-23