Гар утас хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
2019-09-23

 

Гар утас хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

 

Тухайлбал:

 

БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр 5-н шарын автобусны буудал орчимд 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 09:22 цагт 33 настай эрэгтэй П нь халааснаасаа самсунг эс 5 маркын гар утсаа,

 

10:47 цагт мөн тус хорооны нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудал орчимд 63 настай эрэгтэй Н нь халааснаасаа Грэйд загварын гар утсаа,

 

11:50 цагт Хар хорин захын буудал орчимд 22 настай эмэгтэй О нь халааснаасаа Хуавэй эл 32 загварын гар утсаа,

 

12:09 цагт БГД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэр Өргөө кино театрын буудал орчимд 17 настай эмэгтэй Э нь Айфоне 6 эс загварын гар утсаа хулгайд алдсаныг Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

 

Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагаар үйлчлүүлэхдээ болон хүн ихээр цугларсан газруудад зорчихдоо анхаарал болгоомжоо дээшлүүлж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
huruug ni tairval taarna.:
utasnaas gadna hunii amidraliin hamgiin saihan much dursamjaa avch uldsen zurag bichleg hairan shuu. Huruug nitastval taarna
2019-09-23