Венесуэлийн Ерөнхийлөгч ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 
2019-09-24

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Орост албан ёсны айлчлал хийж, энэ үеэрээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар төлөвлөж байгаа талаараа Твиттер хуудсандаа байршуулсан дүрс бичлэгт өгүүлжээ. 


“Хэдэн цагийн дараа, өнөө шөнө би Орос улсыг зорино. Энэ бол албан ёсны айлчлал юм” хэмээн тэрбээр мэдэгдсний дээр Владимир Путин болон Оросын бизнесменүүдтэй уулзахаар төлөвлөж байгаа талаараа нэмж өгүүлсэн байна. 


Уулзалтын гол сэдвүүд нь хоёр талын хамтын ажиллагаа, Москва, Каракасын хоорондын  эдийн засаг, соёл, нийгмийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхижүүлэх шинэ арга зам хайх талаар байна гэж Мадуро мэдэгдлээ. 
 

Энд дуулгахад, сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай байгаа Венесуэл улсад энэ оны нэгдүгээр сараас эхлэн улс төрийн хямрал нүүрлээд байгаа юм. Улс орны нөхцөл байдлыг шүүмжилсэн сөрөг хүчнийхэн олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулж, улмаар сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн тунхагласан. 

Түүний энэ өөртөө олж авсан статусыг АНУ тэргүүтэй барууны орнууд дэмжсэн бол ОХУ, БНХАУ зэрэг орнууд Николас Мадурог хууль ёсны төрийн тэргүүн гэж хүлээн зөвшөөрсөн хэвээр байгаа юм. 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ter ni deerdee, guido gej har tamhinii mafiintai hamt ajilladag ni ilersen, …eh ornoo naimaalagchidad ulsaa aldah dohson shdee, odoo l ard tymen ni oilgoj eronhiilogchoo demjij ehelsen bizdee
2019-09-24