НҮБ-ын 74 дэх чуулганаас хүлээх дэлхийн хүлээлт 
2019-09-25 08:30

 

Есдүгээр сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дэх чуулган эхэлж, үүнд оролцохоор хоёр зуу орчим орны төлөөлөгчид АНУ-д ирээд байна. 


Энэ удаагийн чуулганы гол сэдвүүдийн нэг нь цаг уурын өөрчлөлтийн асуудал юм. Түүнчлэн Саудын Арабын газрын тосны объектууд руу дроноор халдсан хэргээс хойш хурцадсан Вашингтон, Тегераны хоорондын асуудал ч энэ удаагийн чуулганы гол сэдэв байж мэдэхээр байна. Гэхдээ НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр үйл явдлыг эргүүлсэн шийдвэр гарахгүй, гэлээ ч чуулган бол олон орны хувьд тулгамдсан асуудлаа дэлхийн чихэнд дуулгах тохиромжтой цаг нь юм. 

 

Ерөнхий ассамблейн 74 дэх чуулга албан ёсоор есдүгэгэр сарын 17-нд нээгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт төв байрны танхимуудад олон тооны хэлэлцүүлэг, тогтвортой хөгжлийн сэдвээрх өндөр түвшний уулзалтууд болж өнгөрсөн юм. Дэлхий нийтийн өмнө тулгарсан олон асуудлуудын дундаас цаг уурын өөрчлөлтийн асуудал илүүтэй жин дарж байна. Энэ сэдвийг ч НҮБ-ын Нарийн бичгийн дарга Антонио Гуттериш гол сэдвээ болгосон юм. Тэрбээр есдүгээр сарын 23-нд болсон Цаг уурын нөлөөллийн дээд хэмжээний уулзалтад ирэхдээ улс орны тэргүүнүүдийг “уран илтгэх” биш үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөөтэй ирэхийг хүсч байв. 

 


Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлуудыг нийтдээ 172 зүйл болгон багтаасан байна. Улс төрийн асуудлуудыг “олон улсын аюулгүй байдал” гэсэн хэсэгт багтаасан бөгөөд энд оролцогчдоос бусад хүн тэр бүр сонсоогүй болов уу гэмээр хямрралууд ч багтжээ. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейн гишүүн орнуудын тэргүүн болон гадаад хэргийн сайд нар Майотта арлын асуудал, , 1982 онд Их Британи, Аргентины булаалдан дайтаж бйасан Фолклендын арлуудын асуудал ч энд багтсан байна. 


“Хурц ” байж мэдэхээр хэлэлцээрүүд 


Энэ удаагийн чуулган нээлтээ хийххээс өмнө явц нь ихээхэн өөрчлөгдсөн дэлхийн гол хямралуудын нэг нь Ираныг тойрсон нөхцөл байдал байлаа. АНУ, Ираны хоорондын зөрөлдөөний эхлэл нь “цөмийн хэлэлцээр”-ээс АНУ 2018 оны тавдугаар сард дангаар гарч, Ираны эсрэг шинэ хориг тавьснаас үүдэлтэй. Америк зүгэгэр ч нэг хориг тавьсангүй, Ирантай холбоотой гуравдагч орнуудын эсрэг ч эдийн засаг хориг тавьсан юм. Иран жил орчим хүлээгээд, Европын орнуудаас үр дүнтэй арга хэмжээ гараагүй тул “сөрөг довтолгоо” эхлүүлсэн. 


Улмаар энэ сарын дундуур Саудын Араб дахь газрын тосны объектууд руу дронууд халдсан хэрэгт Америк Ираныг буруутгаж, хоёр орны харилцаа хурцадсан юм. 


Ийнхүү хурцадмал байдал үүссэн нөхцөлд Ираны удирдлагууд НҮБ-ын чуулганд оролцохоор АНУ-ыг зориход шаардлагатай визийг Вашингтон гарагж өгөхгүй гэж сүрдүүлж байлаа. Гэхдээ эцсийн мөчид Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани болон Гадаад хэргийн сайд Жавада Зариф нарт виз гарган өгсөн юм. 


Хэдийгээр Ираны тэргүүн Трамптай уулзах магадлал бага ч гэлээ Ираны тал цөмийн хэлэлцээрийн оролцогч орнууд болох Орос, Их Британи, Герман, Хятад, Францын гадаад хэргийн сайд нартай хэлэлцээр хийж магадгүй. Энэ талаар Ираны Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч чуулган эхлэхээс өмнө мэдэгдэж байлаа. Тэрбээр “Ираны төлөөлөгчид Нью-Йорк руу явбал Ерөнхий чуулганы хүрээнд ажлын уулзалт хийнэ” хэмээн онцолж байв. 


Сонирхол татсан өөр уулзалтуудын тухайд гэвэл, АНУ болон Украины төрийн тэргүүнүүд анх удаагаа албан ёсны хэлэлцээр хийнэ. Хоёр тал ямар сэдвээр ярилцах нь одоогоор тодорхойгүй, гэхдээ Трамп Зеленскийд “Байдены хүүгийн хэргийг Украинд шалгахад нь өмгөөлөгчдөө туслахыг сануулсан” гэсэн шуугиан, мөн АНУ Украинд үзүүлэх цэргийн тусламжийг царцаасан гээд тэдний уулзалтын өмнө олон шуугиантай асуудлууд дэгдсэн юм. 


Түүнчлэн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Америкийн санаачилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзахаар болжээ. 


Түүхэнд үлдсэн мөчүүд 


Ерөнхий ассамблейн өмнөх жилүүдийн чуулганууд тодорхой арга хэмжээнүүдээрээ биш харин дэлхийн удирдагчдын анхаарал татсан мэдэгдлүүдээр түүхэнд үлдэж байлаа. 


НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулгануудын хамгийн тод мөчүүдийн нэг нь Зөвлөлтийн тэргүүн Никита Хрущевын үйлдэл гэж хэвлэлүүд бичдэг. Түүнийг илтгэл тавих үеэрээ шаахайгаараа индрийг цохьсон гэсэн яриа өнөө хэр байдаг ч үүнийг батлах албан ёсны баримт байдаггүй. Тиймдээ ч энэ түүхийг “давсалсан” гэж үзэх хүмүүс олон бөгөөд үнэн хэрэгтээ Хрущев нударга зангидан индрийг цохьсон байж болзошгүй гэж олон хүн үздэг юм. 


1974 оны чуулган Палестины тэргүүн асан Ясир Арафатын хурц мэдэгдлээр өнөө хэр нь дурсагддаг. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс анх удаа өөрийн ард түмнийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөх шаардлагатай хэмээн мэдэгдэж байлаа. 


“Өнөөдөр би та нар дээр нэг гартаа энх тайвныг билэгдсэн чидун жимсний мөчир, нөгөө гартаа эрх чөлөөний төлөөх тэмцэгчийн зэвсэг барин ирлээ. Энх тайвны мөчрийг гараас минь битгий унагаагаарай” хэмээн Арафат тухай үед мэдэгдэж байжээ. 


Мөн арван жилийн тэртээ Ливийн удирдагч Муаммар Каддафи НҮБ-ын Дүрмийг уран, шидэж байсан нь ихээхэн шуугиан тарьж байсан юм. Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд болон НҮБ-ын бусад гишүүдийн хооронд тэгш эрхтэй байхыг шаардан ийм үйлдэл хийжээ. Түүнчлэн, төрийн тэргүүнүүд индэр дээрээс 15 минутын хугацаанд л үг хэлэх журамтай байдаг ч Каддафи үүнийг зөрчин, цаг хагасын турш ярьсан гэдэг. 


Гэхдээ ийнхүү хугацаа хэтрүүлсэн анхны болон сүүлийн хүн нь Каддафи биш. Никита Хрущев индэр дээр хоёр цаг ярьж байсан бол Кубын удирдагч Фидель Кастро 1960 онд дөрвөн цагийн турш индэр дээрээс үг хэлжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин