"The Hu" хамтлагийн цомог Биллбоардыг тэргүүлэв
2019-09-25

 

 

“Хүннү рок” хэмээх цоо шинэ урсгалаар уран бүтээл туурвиж эх орондоо төдийгүй дэлхийд алдаршиж санаанд оромгүй амжилтын эзэд болсон залуус бол “The HU” хамтлагийнхан. 

 

“The Hu” хамтлагийн хоёр клип цацагдаад есөн сар гаруйн хугацаанд АНУ-ын “Itunes”-ын рок дууны хандалтыг тэргүүлсэн. Мөн “Youtube”-д “Yu ve yu ve yu” хэмээх дууны видео клип нь 19 сая хүний хандалт,  “Wolf Totem” хэмээх дууны видео клип нь 19 сая хүний хандалтыг тус тус авсан нь монголчуудын хувьд том амжилт байв.

 

Ингээд зогсохгүй "The Hu" хамтлагийн "Гэрэг" цомог "Биллбоард"-ын жагсаалтыг тэргүүлсэн гайхам амжилтыг үзүүлжээ. Ийнхүү тэд  Монголоос "Биллбоард"-ын жагсаалтад багтсан, тэргүүлсэн хамгийн анхны хамтлаг боллоо.  БНСУ-ын хамгийн алдартай хамтлаг болох BTS хамтлагийн 4 цомог "Гэрэг" цомгийн ард жагсчээ.

 

 

“The Hu” хамтлаг 2012 онд МУГЖ, дуучин Б.Дашдондогийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн төрлийг тодорхойлох зэрэг ажлууд хийгдсээр 2016 онд албан ёсоор байгуулагдаж 2018 оноос анхны уран бүтээлүүүдээ цацаж эхэлсэн. Хамтлаг дөрвөн гишүүнтэй.

 

Ц.Галбадрах

Б.Энхсайхан

Г.Нямжанцан

Н.Тэмүүлэн

 

Тэдний тухай Европын орнууд, Британийн улсууд, АНУ, ОХУ зэрэг улс орны мэдээллийн сайтууд онцлон бичиж, АНУ-ын “National Public” радиогоор мэдээлэл түгээж байлаа. Дэлхийн сошиал алдартнууд ч тэдний дуунд “Reaction” бичлэг хийж, тус видео нь дэлхийн сая сая хүнд хүрч чадсан.

 

“The Hu” хамтлагийнхан Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулаад байна. Мөн Францын “Sama rock”, Английн “Download fest nurinberg rock im ring, rock im park зэрэг дэлхийн алдартай фестивалиудад Монгол Улсаа төлөөлөн уригдан оролцсон билээ.

 

Хамтлагийн нэрний утга нь “Хүмүүн” гэсэн үгнээс үүсэлтэйгээр “Хү” хэмээн нэрлэжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
I want to use this opportunity to tell the whole world on how I become rich and famous. I’m 93 years old. I was passing through difficulty in business and there was no hope of me coming out of my debt. I borrow money in my bank to do my business and I run at lost on the business I got frustrated and decided to be playing lottery to see if I can win and make my business grow and I have played for years now nothing good is coming my way on till I meet someone online talking about Dr Ayoola on the internet. He was taking about how this Dr Ayoola help him to win mega million lottery game. I said to myself if this is true and decide to contact him and told him to help me as well I later read more about this man and see how he has been helping people all over the world. I have faith in him and choose to work with him. After working with him he told me what I need to do for the number to be given to me which I did after he finish working he said I will have a dream and the number will be review to me in the dream. That night has I was sleeping I dream a number immediately he call me and gave me the same number I dream of and ask me to go and play the number. Today I’m here testifying of the good work he did for me I played the number and I won the sum of 1, 000,000 million dollars in a lotto max. You can contact Dr Ayoola for help if you want to win big in lottery game he has the gift of giving right number contact him today and thank me email him today Via email: drayoolasolutionhome@gmail. com or https://www.facebook.com/Dr-Ayoola-105640401516053/ text or call +14809032128
2022-11-26
Энхээ:
Хүннү их гүрний үед тэгэж дуулдаг байсан байх оо. Хархираа чинь хөөмийгийн нэгэн адил ардын язгуур урлагийн төрөл зүйл.
2019-09-28
Zocgin:
Bolno bolno
2019-09-27
wwe:
Wow баяр хүргэе. Манай хэд сайн л доллар олж байвал сайн байна. Би ганц нэг дууг нь сонссон. Дандаа хархирах биш хааяа сайхан чанга хоолойгоор дуулбал зүгээр юмшиг.
2019-09-26
Энхээ:
Хүннү их гүрний үед тэгэж дуулдаг байсан байх оо. Хархираа чинь хөөмийгийн нэгэн адил ардын язгуур урлагийн төрөл зүйл.