Авто зогсоолд дэлгүүр ажиллуулсан иргэнд зөрчлийн хэрэг нээжээ
2019-09-25

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 19 дүгээр  байранд үйл ажиллагаа явуулдаг иргэн Ц.У-гийн “Намуун од”  хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд  хяналт  шалгалт хийлээ.  

 

Шалгалтаар тус дэлгүүр нь зориулалтын бус байранд буюу автомашины зогсоолын байранд зохих зөвшөөрөлгүйгээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлсэн, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний  ул мөрийг  мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөөгүй, холбогдох дүрэм, журам, стандарт хангаагүй,нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүлж 1906003612 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

 

Эх сурвалж: НМХГ

Shuud.mn
Сонин хачин