Гэрт нь цоожилж үлдээсэн хүүг гал түймрээс аварчээ
2019-09-25

 

Онцгой байдлын алба хаагчид гэрт нь цоожилж үлдээсэн хүүг гал түймрийн аюулаас аварчээ.

 

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчин багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 14:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 14:20 цагт очиж, 7х9 метрийн хэмжээтэй байшингийн дотор хана хэсэг шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан байна.

 

Тухайн байшин дотор И /6 настай, эрэгтэй, гэрт нь цоожилсон/ байсныг эсэн мэнд гаргаж, гал түймрийн аюулаас аварчээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин