О.Баасанхүү: Ерөнхийлөгчид гомдол гаргасан
2012-01-18

Одоогоос таван жилийн өмнө буюу 2007 онд залилангийн хэрэгт яллагдагчаар татагдсан  Д.Энхмандах гэх эмэгтэйд холбогдох хэрэг өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй. Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 22-ны өдөр болсон нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Д.Энхмандахын өмгөөлөгч О.Баасанхүү уг хэрэгт хяналт тавьж буй Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор Б.Чимгээг мэргэжлийн алдаа гаргаж, ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн Улсын ерөнхий прокурорын мэргэжлийн Зөвлөлд гомдол гаргасан юм. Түүнчлэн уг гомдлоо Ерөнхийлөгийн нэр дээр хаяглан илгээжээ. Өмгөөлөгч О.Баасанхүүгээс зарим зүйлийг тодрууллаа. - Д.Энхмандахын хэрэгт хяналт тавьж буй прокурор Б.Чимгээг  мэргэжлийн алдаа гаргасан гэсэн үндэслэлээр гомдол гаргасан юм байна. Үүндээ  тайлбар хийгээч? - Д.Энхмандах гэдэг эмэгтэйг өнгөрсөн оны наймдугаар сараас хойш би өмгөөлж байгаа. Аль 2007 онд үүсгэсэн хэрэг дөрвөн жил гаруй гаруй хугацаа өнгөрөхөд цагдаа, прокурорын байгууллагын зүгээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй. Энэ нь хуулийн байгууллагын зарим нэгэн ажилтны мэргэжлийн ур чадвар ямар төвшинд байгааг харуулж байна Өнгөрөгч  2011 оны есдүгээр сард Д.Энхмандахын хэргийн ээлжит анхан шатны шүүх хурал болсон ч мөрдөн байцаалтын ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шүүхээс дахин буцаасан шүү дээ. Д.Энхмандах цагдаад бүртгүүлэхээр бага насны дөрвөн хүүхэдтэйгээ Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт өдөр бүр очиж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн асуудал нь хяналт тавих үүрэг бүхий прокурор Б.Чимгээгийн хариуцлагагүй үйлдэлтэй холбогдох ёстой. Тэгэхээр прокурор Б.Чимгээг мэргэжлийн алдаа гаргасан гэж үзэж байна. Улсынн ерөнхий прокурорт хандаж энэ талаар гомдол гаргасан. Уржигдар энэ гомдлоо Ерөнхийлөгчид бас гаргалаа. - Жирэмсэн байхад нь хорьсны улмаас эрүүл Д.Энхмандах эрүүл мэндээрээ хохирсон гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү? - Д.Энхмандах цагдан хорих 461 дүгэээр хорих ангид дөрвөн сартай жирэмсэн байхдаа хоригдсон. Цагдан хорих ангид гам алдаж, ихэр хүүхдээ дутуу төрүүлээд, хүүхдүүд нь эндсэн. Прокурор мэргэжлийн алдаа гаргасныг нотлох өөр олон баримт бий. Монгол Улсын Үндсэн Хуулийн 56.1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 12.1.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30.1 дэх заалтуудад прокурорын чиг үүрэг нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, шүүх хуралдаанд яллах тал болон төрийг төлөөлж оролцох, цагдан хоригдож буй тохиолдолд хяналт тавих чиг үүрэгтэй болохыг тодорхой заасэн. Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан байгаа. Шүүхийн энэхүү дүгнэлтээс үзвэл прокурор хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж чадаагүйг баталсан гэж ойлгож болно.
Shuud.mn
Сонин хачин
Ene baitygai xergee shyyj chadaxgyi xeden xyyxdee chircen naad emegteigee cyllaachee bac 2 ixriig n shorond xiij alchixaad yugaa shyyx geed bga yum be chaabaac amidraliin erxend arga zali xereglee biz deegyyree ter baitygai arga zali xiij baij omgoolochooc n oor omgoolox ariin xaalga bxgyi l xyn bna xarbaac
2012-08-15