БНХАУ: Ойн парадад 15 мянган цэргийн алба хаагч оролцоно 
2019-09-25

БНХАУ-ын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадын талаар энэ ажиллагааг хариуцсан хошууч генерал Цай Чжицзюнь мэдээлэл хийснийг “Россия-Китай” мэдээллийн алба дамжууллаа. 


Эх сурвалжийн мэдээлснээр, цэргийн парад 80 минут орчим үргэлжлэх бөгөөд 15 мянган цэрэг, офицер, 160 онгоц, нисдэг тэрэг, 580 цэргийн техник оролцох юм байна. 


Парадын араас 1300 орчим хүний бүрэлдэхүүнтэй цэргийн найрал хөгжим алхаж, 50 уран бүтээл тоглох юм байна. 


“Удахгүй болох цэргийн парад урьд өмнө нь болж байсан жагсаалтай харьцуулахад өргөн цар хүрээтэй болно” хэмээн хошууч генерал мэдээлжээ. 


Парадын үеэр Хятадын Ардын чөлөөлөх армийн зэвсэглэлийн шинэ төрлүүдийг үзүүлэх юм байна. Энэ талаар БНХАУ-ын Батлан хамгаалахын яамны албан ёсны төлөөлөгч У Цянь мэдэгдэл хийхдээ удахгүй болох парад “зэвсэглэлээ гайхуулах гэсэн ажиллагаа болохгүй” хэмээн онцолсон байна. 


“Бид зэвсгээ үзүүлэхээр зэвсэглэлээ гайхууллаа гэдэг, харин харуулахгүй бол зэвсгийн талаарх мэдээллээ нуулаа гэдэг. Ингэж үздэг хүмүүст хандан дахин давтаж хэлье. Бид зэвсэглэлээ гайхуулаад байх шаардлагагүй” хэмээн Цянь цохон тэмдэглэжээ. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
хэзээ юм вэ ???? ОЧМООР БАЙНА ААА
2019-09-27