Д.Тогтохсүрэн: УИХ-ыг тараах тухай шийдвэр гараагүй
2019-09-25

УИХ-ыг тараахаар гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт нэлээд газар авсан. Парламентыг тарааж, дахин сонгууль явуулах асуудал гишүүдийн дунд яригдсан нь тодорхой болсон.

 

Харин гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үгүйсгэж байна. Тэрбээр УИХ-ыг тараахаар гишүүд гарын үсэг зураагүй. Харин ард нийтийн санал асуулгатай хамт УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах байр суурийг илэрхийлсэн гишүүд бий.  Гэхдээ энэ талаар нам болон бүлгээс албан ёсны шийдвэр гараагүй гэсэн мэдээллийг өглөө.

 

Мөн ойрын үед МАН-ын бүлэг хуралдаж,  Ард нийтийн санал асуулга явуулах тухай 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ерөнхийлөгчийн нэрээр Зи МАН-аар тоглочих юмаа. 65уулаа байж ганц хүн дийлэхгүй ингэж доромжлуулж, дээрэлхүүлж байх ч гэж дээ. Үүнийг манай нутагт хохь нь гэдэг юм даа.
2019-09-25
irgen:
gariin yseg zurj l baigaa bizdee tanai nam l zuraagui baigaa umuu ?? yaj ingej tiim um baihgui geed l goliigood hudlaa yariad zogsoj chaddag um be ene odoo,,,ochnoon hyn zurchihaad l baina shdee
2019-09-25