Улаанбаатарыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг 29 хувь гэж дүгнэжээ
2019-09-26

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, тогтоол өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж байна.

 

 

Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай асуудлын танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хийлээ. Улаанбаатар хотын 2020 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хугацаа дуусч байгаа бөгөөд биелэлтийг 29 хувьтай хэмээн дүгнэсэн байна. Биелэлтийн хувь тааруу байгаа нь төлөвлөлт муу, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэж байгаа аж.

 

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний концепцод тусгаснаар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл тогтвортой, цогц, хүртээмжтэй ухаалаг, хэмнэлттэй, дасан зохицох, идэвхтэй хөгжлийн үзэл баримтлалуудаар хөгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ урт, дунд, богино хугацаанд, үе шаттай хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн иргэд, оршин суугчид амьдрах таатай орчин бүрдсэн хот болгох хэмээн алсын хараагаа тодорхойлсон гэдгийг Хотын Захирагч онцолж хэлэв.

 

Нийслэл хот нь 2020 оны байдлаар сорилтууд тулгарсан хот байгаа хэмээн үзсэн бол 2040 онд амьдралын таатай орчин бүрдсэн хот болон хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хот 2040 онд 532.000 га талбай, 2.2 сая хүн амтай, оновчтой газар ашиглалт, зохион байгуулалттай, байгаль орчинд ээлтэй, тогтвортой зам тээврийн дэд бүтцээр холбогдсон үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй төрөлжин хөгжсөн, дагуул хот тосгод бүхий цогц хот болгон хөгжүүлнэ хэмээн тусгасан байна. Хурдны авто зам, шинэ төмөр зам, Аргалант-Эмээлт, Аэросити, Налайхад логистикийн төвүүдийг шинээр байгуулснаар ачаа тээврийн урсгалыг Улаанбаатар хотоос гаргаж, төвлөрлийг сааруулж хэмээн тооцсон байна.

 

Инженерийн дэд бүтцийн хангамжийн 70 хувийг төвлөрсөн, 30 хувийг хэсэгчилсэн бие даасан шугам сүлжээнээс хангах аж. Хүн ам нь сайжруулсан сууц болон барилгажсан хэсэгт амьдрах бол гэр хорооллын үер усны эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа өрхүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, орон сууцжуулах замаар газрыг чөлөөлж, ногоон бүс болгон хөгжүүлэх юм.

 

Хөгжлийн зургаан стартеги, стратегийн 22 зорилго, хэрэгжүүлэх 69 арга хэмжээг тусгажээ. Хөгжлийн зургаан стратегийг тодорхойлж байгаа бөгөөд үүнд Байгаль, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилтэй хот, Суурьшлын оновчтой тогтолцоо, орон зайн бүтэцтэй хот, Амьдралын орчин, тэгш хүртээмжтэй хот, Нөөцийг ариг гамтай, үр дүнтэй ашигласан, ухаалаг хот, Байгаль, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд дасан зохицох чадвартай хот, Даяарчлалын эрин үетэй хөл зэрэгцэн хөгжих идэвхтэй хот байх хэмээн тусгажээ. 

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Улаанбаатарыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг 29 хувь гэж дүгнэжээ- зөв дүгнэжээ. харин ...тусгасан зорилтууд хэрэгжихгүйээ. хот хөгжүүлэх бодлого улс төрөөс ангид тогтвортой байх, өнгөрсөн алдаагаа олж хар юунаас болоод хэрэгжилт нь 29% болов. алдаагаа ард түмэндээ хэл
2019-09-26
Иргэн:
УБ гэж ганц хоттой тэндээ тал нь ирээд суучихсан шээс баас омхий самхай ядаж Эрдэнэт Дарханыг хот болгооч ээ ямар учиртай ингэд бдг бн соноох бодлого уу
2019-09-26
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
2019-09-26