Грета Тунберг шинэ пиар төсөл үү? 
2019-09-27

 

НҮБ-ын индэр дээрээс “хүүхэд насыг нь хулгайлсанд” олон улсын улс төрчдийг буруутган, хоолойгоо чичрүүлэн “томчуудыг загнасан” Грета Тунберг Шведэд экологийн төлөөх тэмцэгч гэдгээрээ алдартай ч чухамхүү ийнхүү НҮБ-ын индэр дээрээс дэлхийн удирдагчдыг загнаснаараа дэлхий даяар алдартай болов. 


Эх дэлхийн цаг уурын өөрчлөлт, үүнд нөлөөлж буй хүн төрөлхтний хор хөнөөлт үйлдлүүдийн эсрэг гар хумхин суугаа дэлхийн удирдагчдыг үгээр бөмбөгдснийг олон хүн дэмжин хүлээж авсан бол түүнээс ч цөөнгүй хүн охиныг тийм ч таатай хүлээж авсангүй. Пиарын золиос болсон, эцэг эх нь анхаарлаа хандуулдаггүй гээд олон шүүмжлэл өрнөсөнтэй холбоотойгоор Шведийн нийгмийн албад Грета Тунбергийн эцэг эхийн эсрэг гомдлуудыг авч хэлэлцэхээр болсон гэсэн сүүлийн үеийн мэдээлэл байна. 


Энэ албанд 16 настай охины эрүүл мэндэд санаа зовнисон олон өргөдөл, мэдээлэл ирсний дээр, охины эцэг эхийг хүүхдээ үл хайхардаг, “хүүхэд бүр зайлшгүй дунд боловсрол эзэмших хуулийг зөрчсөн” хэмээн буруутгажээ. 


Ийнхүү гомдол ирэх болсон нь Гретагийн НҮБ-ын индэр дээрээс хийсэн мэдэгдэл. Тэрбээр мэдэгдэлдээ “хүүхэд нас нь хулгайлагдсан” хэмээсэн бөгөөд түүний ярианд илт ядарсан, сэтгцийн өөрчлөлтийн хам шинж илэрхий байсан гэж өргөдлүүдэд онцолжээ. 


Тэр хэн бэ? 


Хэдхэн мөчийн дотор дэлхий даяар танигдаж,  хэвлэлүүдийн гол сэдэв болсон тэр үнэндээ хэн бэ? 
Жилийн өмнө швед охин Грета Тунберг баасан гариг бүр хичээлдээ явахаас татгалзжээ. Экологийг хамгаалах тал дээр улс төрчид ямар нэг ажил хийхгүй л бол үүнийгээ үргэлжлүүлнэ гэж тэр шийдэж. Одоо Гретагийн зураг дэлхийн томоохон сэтгүүлүүдийн нүүрийг чимэж байгаа бол Инстаграмд түүнийг 5 сая хүн дагаж, цаг тутамд энэ тоо өссөөр байна. 


Хэдхэн өдрийн өмнө Тунберг НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр нулимсаа залгин байж дэлхийн дулааралд удирдагчдыг буруутган, сэтгэл хөдөлгөсөн үг хэлсэн юм. 


“Энэ бол туйлаас буруу. Би энд биш, харин тэнгисийн нөгөө захад, сургуульдаа байж байх ёстой. Гэвч та нар, бидэнд, залууст хандан тусламж эрж байна. Та нар яаж чадаж байна аа? Хоосон амлалтаараа хүүхэд насыг минь хулгайлчихаад харин одоо дэмжлэг хүсч байна. Хүмүүс үхэж, дэлхий ертөнц сүйрч байна. Бид сүйрлийн ирмэг дээр зогсож байхад та нар зөвхөн мөнгө, эдийн засгийн өсөлтийн талаар л ярих юм” хэмээн тэрбээр мэдэгдсэн юм. 


Түүний тухай. Грета 10 настайдаа гүн депресст орж, хоол унднаас гаран, 10 килограмм турж, мөн юу ч ярьдаггүй байсан гэх. Эмч нар түүнийг Аспергерийн синдромтой хэмээн оношилжээ. Энэ бол төрөлхийн сэтгэцийн өөрчлөлт бөгөөд аутизмын нэг төрөл ч гэгддэг. Өвчнийхөө улмаас Грета олны өмнө эсвэл стрессийн нөхцөлд өөрийгөө хэвийн байдлаар илэрхийлж чаддаггүй аж. 


Эмч нар энэ өвчнийг хэрхэн эмчлэхээ одоогоор олоогүй, гагцхүү нийгмийн дадал төлөвшүүлэх эмчилгээ, хэл ярианы засал л санал болгодог юм байна.  Зарим эрдэмтэд Аспергерийн синдромыг зүгээр л хүний онцлог гэж тооцох санал ч гаргадаг. Грета 15 настайдаа Стокгольм дахь Шведийн парламентын байрны гадна “Цаг уурын төлөөх хичээл хаялт” гэсэн хуудас барин зогсжээ. Томчуудад түүний ирээдүй огт хамаагүй учраас үүнийг хийж байгаа хэмээн Грета ярьж байв. 


Дэлхийн дулааралд бүх хүн биш харин тодорхой улс төрчид, компаниуд л буруутай, мөн засаж залруулахад маш бага хугацаа үлдсэн гэж Грета үздэг байна. Түүний гол санаа нь “дэлхийн 195 орон нүүрсхүчлийн хийн хаягдлыг багасгах үүргийг тусгасан 2015 оны Парисын хэлэлцээрийг бүх улс орнууд биелүүлэх ёстой “гэсэн үзэл. 


Шведэд Парламентын гадна эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах нь хориотой тул цагдаагийнхан Гретаг хэдэнтээ зогсоосон ч тэр эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байсан бөгөөд баасан гариг бүрт парламентын гадаа ирж зогсохоор шийдсэн гэдэг. Улмаар түүний талаар хэвлэл мэдээллээр гарч эхлэн, зарим сэтгүүлчид Гретаг гавьяа байгуулсан баатар мэтээр үнэлж байсан бол зарим нь сургуулиа хаях хэрэггүй байсныг сануулсан нийтлэл сурвалжлага бэлдэж байжээ. 


Түүний араас Европын өнцөг булан бүрэн оюутан, сурагчид  Fridays for future хөдөлгөөнд нэгдэв. Энэ хөдөлгөөний хүрээнд дэлхий даяар 300 хотод олныг хамарсан жагсаал болж, тэрбээр “Цаг уурын төлөөх марш” дээр үг хэлсэн бол 12 дугаар сард НҮБ-ын Цаг уурын асуудлаарх бага хурал дээр үг хэлсэн юм. Тэнд Грета улс төрчид хүүхдүүдийн ирээдүйг санхүүгийн ашгийн төлөө золиосолж байгаад буруутгаж байв. 


2019 оны нэгдүгээр сард Давосын форумд Грета мөн л оролцон үг хэлсэн бөгөөд энэ чуулганд оролцох үеэрээ зочид буудалд буухаас татгалзан, майханд хоноглож байжээ. Харин хоёр сарын дараа Берлин хотноо 25 мянган хүний өмнө үг хэлж, “Алтан камер” шагналыг хүртэв. Энд үг хэлэхдээ тэрбээр алдартнуудыг асуудлаас ангид зогсохгүй байхыг уриалсан юм. Ингээд түүний үг хэлэх, оролцох арга хэмжээнүүд үргэлжилсээр, улмаар энэ долоо хоногт нээлтээ хийсэн Ерөнхий ассамблейн чуулганд оролцохын тулд тэрбээр наймдугаар сард Нью-Йоркийг зорьсон байна. Ийнхүү эрт гарах болсон нь тэрбээр Нью-Йорк хүртэлх замыг онгоцоор биш дарвуулт завиар туулахаар шийджээ. Охин онгоц хэтэрхий их нүүрстөрөгчийн ул мөр үлдээдэг гэж үздэг учраас онгоцоор зорчдоггүй аж. 


Аав болон мэргэжлийн тамирчидтай хамт аялах аяллынх нь хөлөг болсон Malizia II  завийг Монакогийн дарвуулт завины клуб зээлдүүлжээ. Грета багийнхныхаа хамтаар бие засах газаргүй, ор дэргүй, экологийн төлөө зориулагдсан завиар хоёр долоо хоног явж Нью-Йоркд хүрсэн байна. Ийм аяллын зардал 45 мянган доллар гэсэн мэдээлэл гарсан бөгөөд мөн сэлгээний завьчид онгоцоор Нью-Йорк хүрсэн нь экологийн хэмнэлттэй аялал болсон гэхэд хэцүү. 

 

Ямартай ч Грета байгаль экологийг хамгаалахад ихээхэн хувь нэмэр оруулсан, энэ асуудалд олны анхаарлыг хандуулж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй түүнд Нобелийн шагналтай ижил гэгдэх Right Livelyhood Award гардуулсан бол “жинхэнэ” Нобелийн шагнал гардуулах санал ч гарсан юм. Түүнчлэн Грета Тайм сэтгүүлийн оны онцлох хүнээр тодорно гэж үзэх хүн ч олон. Шүтэн бишрэгчид нь түүнийг Жанна д’Арк гэж нэрлэдэг. Барак Обама түүнийг “манай гаригийн хамгийн агуу хамгаалагчдын нэг” гэсэн бол Леонардо ди Каприо дэлхий ертөнц сонсохгүй байхын аргагүй шинэ үеийн дуу хоолой гэсэн юм.


Шүүмжлэгчдийн “реакц”


Дэмжигчдээс илүүтэйгээр шүүмжлэгчид ч их байгаа юм. Тэдний дунд Германы канцлер Ангела Меркел багтах бөгөөд охиныг маркетингийн төслийн үр дүн гэж нэрлэн ихээхэн шуугиан тарьж, ингэж хэлснийхээ дараа Меркель олон нийтээс уучлалт гуйсан. Францын Ерөнхийлөгч Макрон “асуудалд хандах хамгийн үр дүнтэй арга нь энэ гэдэгт итгэлгүй байна” хэмээсэн бол Трамп Твиттер хуудсандаа “Тэр гэрэлт ирээдүй нь хүлээж байгаа маш жаргалтай охин шиг л харагдаж байна. Үүнийг харах хичнээн таатай” гэсэн егөөдсөн пост оруулсан юм. 


Шинжээчид төдийгүй, энгийн иргэдэд ч Гретагийн ард нөлөө бүхий хүмүүс зогсож байж мэднэ гэсэн бодол төрөх болсон нь ойлгомжтой. Учир нь тэрбээр маш хурдан цаг уурын төлөөх тэмцлийн охин тэнгэр болон тодорсон юм. Тиймдээ ч олон хүн Гретаг “ашиг сонирхлын бүлгийн нөлөөлөл бүхий томчууд”-д ашиглагдаж байгаа охин гэж үзэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсээр байна. 

 

Ийнхүү үзэх болсон нь ч учиртай. Швейцар руу явахад нь “үл мэдэгдэх ивээн тэтгэгч” аяллынх нь бүх зардлыг даасан бол Euronews суваг өдөр бүр түүний тухай телевизийн сувгаараа гаргаж байгаа юм.


Грета цахилгаан машин үйлдвэрлэгч болон нарны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч, улс төрчид зэрэгт пиар төсөл гэдгээрээ ашигтай байж магадгүй. Тэр хүүхэд учраас бусдын анхаарлыг илүүтэй татна. Олигархиуд өрсөлдөгчөө замаасаа зайлуулахын тулд “гоё уриатай, гэнэн охин”-ыг ашигласан байхыг ч үгүйсгэхгүй. Үнэхээр л түүний ард хэн нэгэн байгаа бол “шар хантаазтнууд”-ын эсэргүүцэж байсан Францын бензиний “экологийн татвар” шиг татварыг сурталчилах зорилгоор ашигласан байж болзошгүй гэж үзэх ажиглагчид ч байгаа юм. Тиймдээ ч тэд дэлхий дахинаа дарангуйлагч Башар Асадын талаар яриулахын тулд Америкийн тагнуулын төв газар ашигласан Сирийн охинтой Гретаг зүйрлэжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хүн:
greta thunberg үнэхээр гайхалтай зүйл хийж байгаа охин. Доор бичсэн хүмүүс жоохон ном уншчаад юм бичиж байгаасай
2019-12-15
Мэдрэл муутайгаараа гайхуулах гэж энийг хэлнэ.
2019-09-29
Иргэн:
Сэтгэцийн эмгэгтэй, мэдрэл муутай хөөрхий амьтныг битгий дэвэргээсэй
2019-09-29
irgen:
odoo byr hetereed baina, delhiin ornuudiin uls tord noloolood nogoon namuud mash olon ulsad zavshij baina daa…..baigali delhiig hamgaalah ni chuhal gehdee enenees bolj ongoznii biletiin une …geed byh umnii ynend noloolj ehelj baina gaitai hyyhed
2019-09-28
Зочин:
Сэтгэцийн өөрчлөлттэй хүүхэд.Улс төрчид үүнийг нь шууд хэлж чадахгүй бэмбэгнээд л...
2019-09-28
mnbvc:
tomchuudiin togloom medrel muutai ohin
2019-09-27
uneng hele hun hovor ter ohiniig sain har jmar negen zuil d bii taivan bish nudend dulaahan haragdadgui jg unendee het hol orilz guiseerl baigaa ymdaa
2019-09-27