ЭХЭМҮТ-ийн эмч нар хүүхдийн элэг тайрах мэс заслыг амжилттай хийжээ
2019-09-26

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар нэг сартай элэгний хавдартай хүүхдийн элэг тайрах мэс заслыг өнөөдөр амжилттай хийжээ.

 

Орон нутгаас ирсэн элэгний төрөлхийн хоргүй хавдартай хүүхдийн элэгний баруун дэлбэнг тайрах мэс засал хийсэн байна. "Хавдрыг авах хагалгаа амжилттай болсон, одоо хүүхдийн эрүүл мэнд, тавиланд санаа зовох зүйлгүй" гэж тус тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор А.Цэнджав ярилаа.

 

Эх сурвалж: ЭМЯ

Shuud.mn
Сонин хачин