Хурандаа Э.Бөхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гарчээ


Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын Э.Бөхбатын эзэмшлийн байранд автомат тоглоомын газар ажиллуулдаг байсан тухай мэдээлэл цахим хуудсаар тархсан.
Тэрбээр тухайн байраа 2017 оны 1-р сарын 1-ний өдрөөс иргэн Б.Гантулгад түрээслүүлсэн. Түрээслэгч Б.Гантулга нь 2018 оны 11-р сараас давхар түрээсийн гэрээ хийсэн аж. Гэтэл шинээр түрээсэлсэн хүмүүс нь тухайны байранд хууль бус тоглоомын газар ажилуулж байсан гэдгийг хурандаа Э.Бөхбат мэдэгдсэн.
Тэрбээр хуулийн байгууллага уг асуудлыг шалгаж, үнэн зөвийг тогтоох хүртэл Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын үүрэгт ажлаас түдгэлзүүлэх өргөдлөө өгч, шалгуулахаар болсноо цахим хуудсаараа мэдэгдээд байв.
Өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатыг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь түр чөлөөлжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ