Чехийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч айлчилна

Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал маргааш эхэлнэ.
Маргааш Сүхбаатарын талбайд ноён Ярослав Кубераг УИХ-ын дарга Г.Занданшатар угтан авах юм. Дараагаар нь УИХ-ын дарга Г.Занданшатар Чех Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар хэлэлцээр хийнэ.
Мөн өдрийн айлчлалын хөтөлбөрт Чех Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах юм байна
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ