ЗХЖШ-ын дарга А.Ганбат ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штаб-ын даргаар томилогдсон хошууч генерал А.Ганбат үүрэгт ажлаа хүлээн аваад зургаан сарын хугацаа өнгөрсөн. Гэвч сүүлийн үед түүний бие нь чилээрхэж удаан хугацаанд эмчлүүлэхээр болсон тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна.
Хошууч генерал А.Ганбат “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ийнхүү ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн. Төрийн ажлыг удаан зогсоож болохгүй учир гэнэт шийдвэр гаргалаа. Зэвсэгт хүчний жанжин штаб болон нийт ажилчид зэвсэгт дайчдаасаа уучлал хүсье” гэв.
ЗХЖШ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийг удахгүй томилно.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ