Ширактай салах ёс гүйцэтгэх ёслолд дэлхийн 80 орны тэргүүн оролцоно
2019-09-30

Даваа гаригт Францын Ерөнхийлөгч асан Жак Ширакийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцохоор дэлхийн 80 орны тэргүүн Парист ирнэ гэж France Presse агентлаг мэдээллээ. 

 

Тэр дундаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла, Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер, Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишель нарын төрийн тэргүүнүүд салах ёс хийхэд оролцоно гэдгээ баталгаажуулсан байна.

 

Жак Ширакийн гэр бүл, ойр дотныхон оролцох хүндэтгэлийн ёслолыг Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон тэргүүлэх аж. 

 

Эргэн сануулахад, есдүгээр сарын 30-ны даваа гаригийг Францад Үндэсний гашуудлын өдөр болгон зарласан. Төрийн бүхий л байгууллагуудад мандуулсан төрийн далбааг бөхийлгөсөн бол Елисейн ордонд үд дунд Жак Ширакийн дурсгалыг хүндэтгэх үдийн зоог зохион байгуулж, үүнд дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд, нэртэй улс төрчид оролцох юм байна. 

 

Франц үндэсний хэмжээний гашуудал зарлав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин