“Мазаалайнууд” 0:1-ээр хожлоо
2019-09-30

Хөлбөмбөгийн Үндэсний "Мазала 1-р лиг"-ийн 17 дахь тойргийн тоглолтод “Улаанбаатарын Мазаалайнууд” лигийн шилдэг багуудын нэг “Ховд Вестерн”-тэй учраа таарсан юм.

 

 

Лигийн хоёрдугаар байрт яваа "Улаанбаатарын Мазаалайнууд" энэ удаа Ховдын багийг 1:0-ээр ялж байраа улам баталгаажуулав. Тоглолтын цорын ганц гоолыг 73 дахь минутад О.Есүхэй орууллаа. Хоёр баг өмнө нь зургаадугаар сард тоглоход “Ховд Вестерн” 1:2-оор ялж байсан эвгүй өрсөлдөгч билээ.

 

Тус лигийн тэмцээнд тоглож буй “Улаанбаатарын Мазаалайнууд” клуб лигт одоогоор 17 тоглолт хийснээс  11 тоглолтод нь хожиж, 3 тэнцэж, 3 удаа хожигдож "Мазала 1-р лиг"-ийн II байранд бичигдсэн хэвээрээ байна.  Нэгдүгээр лигт багууд тус бүр 18 тоглолт хийх бөгөөд “Мазаалайнууд” эхний 17 тоглолтод 47 гоолыг эсрэг багийн хаалганд оруулж, 18 гоол өөрийн хаалганд алджээ.

 

Ховд Вестерн 0 :1 Улаанбаатарын Мазаалайнууд

Гоол: О.Есүхэй 73'

 

Дашрамд дурдахад Мазаалай клуб энэ улиралд шинэ хамтрагчид, шинэ өнгө төрхтэйгээр эргэн ирж буй. Тус багийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол анхны паблишинг компани болох Nepko Publishing ажиллаж байна.

 

 

Хамтран ажиллагчид:

 

Ногоон паспорт - Ногоон ирээдүйг бүтээх санаачилга

Hero Entertainment - Монголын тэргүүлэх контент үйлдвэрлэгч

Avsar ундаа - Туркийн номер нэг ундаа

Blum брэнд - Барилгын материалын дэлхийд тэргүүлэх брэнд

Meters/bonwe брэнд - Бэлэн хувцасны Азийн тэргүүлэх брэнд

Мөн Shuud.mn сайт мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй юм. 

 

М.Бүүвэй           

Shuud.mn
Сонин хачин