Грек: Дүрвэгсдийн хуаранд гал гарсны улмаас эмх замбараагүй байдал үүсчээ
2019-09-30

Грекийн Лесбос арал дахь "Мориа" дүрвэгсдийн хуаранд гал гарсны улмаас нэг хүн амиа алджээ. Орон нутгийн эрх баригчид угаартаж амиа алдсан нэг эмэгтэйн цогцосыг олсноо зарласан бол өөр нэг хүүхэд амиа алдсан гэж албан бус эх сурвалжууд мэдээлсэн байна. 

 

Дүрвэгсдийн хуаранд гал гарахад гал сөнөөгчид хэтэрхий оройтож ирсэн, галыг унтраах гэж яаравчлаагүй гэж дүрвэгсэд эсэргүүцэл илэрхийлэн улмаар эмх замбараагүй байдал үүсчээ. Улмаар эмх замбараагүй байдлыг намжаахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашигласан байна.

 

"Мориа" дүрвэгсдийн хуаранд гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд 3000 хүний багтаамжтай хуарангийн ачаалал хэт нэмэгдсэн, 12 мянган дүрвэгч амьдардаг байсан талаар ВВС мэдээллээ. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн онд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг орогнол олгох шийдвэр хүлээж байгаа дүрвэгсдийг Лесбос арлаас нүүлгэн, бусад газарт хуваарилахыг Грекийн эрх баригчдад хандан уриалж байлаа. Энэ арал дүрвэгсдээр дүүрсэн бөгөөд орон нутгийн эрх баригчид шинээр ирж буй дүрвэгсдийг тархаан байрлуулах тал дээр ихээхэн хүндрэлтэй учирж байгаа аж.

 

Сүүлийн үед Грек улсад хөрш Турк улсаас ирэх дүрвэгчдийн урсгал ихээхэн нэмэгдсэн бөгөөд 2015 онд гэхэд л Сирийн дайнаас дүрвэсэн сая орчим дүрвэгч Туркээр дамжин Грекийн арлууд дээр иржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
grek muuhai hymyys shdee…er ni delhiin uls onuudiin ard tymen muu tortei, gadniihnii noloond avtaj uls ornoo uls bish bolgoj irged dyrvej delhiigeer neg zambaraagui um bolj baina daa yana daa ene hymyys
2019-09-30