Амиа хорлохоор гол руу үсэрсэн эмэгтэйг эсэн мэнд гаргажээ
2019-09-30
Гэрэл зургийг MPA.mn

 

Амиа хорлохоор гол руу үсэрсэн эмэгтэйг эсэн мэнд гаргажээ.

 

Тодруулбал Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн /аймгийн төвөөс урд зүгт 8 км, сумын төвөөс зүүн урд зүгт 28 км-т/ “Хилэнтийн гүүр” гэдэг газар тус аймгийн харьяат иргэн О /37 настай, эмэгтэй/ “Дэлгэрмөрөн” гол руу амиа хорлох зорилгоор үсэрчээ.

 

Энэ тухай дуудлагыг 2019.09.29-ний өдрийн 09:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулж, 09:56 цагт очиж, 9 минут ажиллаж, иргэн О-г голоос эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин