Г.Занданшатар: УИХ Ард түмний төлөөлөгчдийн хурал болоход чиглэж байгаа
2019-09-30

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд ҮХЦ-ийн IV дүгнэлтийг хэлэлцэж байна. ҮХЦ-ийн гишүүн н.Буяндэлгэр цэцийн дүгнэлтийг танилцуулав. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг ҮХЦ хэлэлцэн, дүгнэлт гаргасан байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын  эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага тодорхойлж үл болно гэсэн заалтыг зөрчөөгүй гэж ҮХЦ үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс УИХ ҮХЦ-ийн дүгнэлтийг сонссоныг УИХ-ын дарга онцоллоо.

 

Дараагаар нь УИХ-ын чуулганы ээлжит бус чуулганыг хааж үг хэллээ. УИХ-ын ээлжит бус чуулган 69 өдөр хуралдсан байна. УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлтэй холбогдуулан хэлэлцлээ. Улс төрийн нам, иргэдийн саналыг орхигдуулалгүй хэлэлцлээ. Төр, түмний төлөөх ачааны хүндийг бид нэр төртэй давж гарлаа. 

 

УИХ-ын үйл ажиллагаанд чанарын ахиц дэвшил гарч, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоо нэмэгдсэн. 

 

УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд авлига, албан тушаалтай холбоотой  асуудал гарсныг холбогдох удирдлагуудыг арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Ял завшуулахгүй байх, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна. Монгол Улсад хэн ч хуулиар халхавчлан ял завших ёсгүй. Шударга бус үйлдэл бүхнийг илрүүлж тэмцэх нь хуулийн байгууллага, албан тушаалтны үүрэг юм. 

 

Та бидний хэлэлцэн дэмжээд буй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь төслийн чухал зорилт нь парламентын засаглалаа бэхжүүлж, УИХ ард түмний төлөөлөгчийн их хурал болоход чиглэгдэж байгаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх нь манай улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангах үндсэн дархлаа мөн. 

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эхийг батлах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. АН-аас зөвшилцөх санал тавьсан. Төр улс минь түвшин цэгц байх болтугай. УИХ-ын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье хэмээлээ. 

 

Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. Энэ парламентын намрын отгон чуулган энэ сарын 2-нд нээлтээ хийх юм. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Улааннбаатарын зуйгуулууд их хуралд суудгийг зогсоо. Тухайн тойрогтоо 3 - аас доошгүй жил тогтвор суурьшилтай амьдарсан хүн сонгогдох ёстой.
2019-10-01