ОХУ: Жолооч нар гар утаснаасаа үнэмлэхээ шалгуулах боломжтой болно
2019-09-30

 

Оросын Улсын авто хяналтын газар жолоочийн үнэмлэхийг орлох цахим үнэмлэхэнд шилжихээр төлөвлөж байгаа талаар ТАСС агентлагт Улсын авто хяналтын газрын тэргүүн мэдэгджээ. 

 

Энэ шинэчлэлт ирэх жилээс хэрэгжих бөгөөд одоогоор жолоочийн цахим үнэмлэхийг нэвтрүүлэх саналыг боловсруулж байгаа аж. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр жолооны үнэмлэхийг ухаалаг утсанд холбох хувилбар яригдаж байгаа гэнэ. Гар утасны аппликейшнийг боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд төслийг нэвтрүүлмэгц жолооч нар үнэмлэхгүй явж байсан тохиолдолд замын цагдаагийнханд утаснаасаа үнэмлэхээ харуулж, шалгуулах боломжтой болох гэнэ.

 

Харин гадаад улсад зорчих эсвэл өөрөө хүссэн тохиолдолд энгийн хэлбэрээр буюу пластик үнэмлэх хэвлэж өгөх боломжтой гэж Улсын авто хяналтын газар мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эвий дээ энэ оркын сэтгэж бгааг.
2019-10-09
танай цагдаа нар утас аваад хэд хоног алга болчих юм байнал дөө
2019-10-01
Эвий дээ энэ оркын сэтгэж бгааг.