Ахмад багш нарын дурсамж уулзалт боллоо
2019-09-30

Монголын ахмадын өдөр, удахгүй тохиох Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 53 дахь баярын өдрийг тохиолдуулан ахмад багш нарын “Дурсамж уулзалт” хүндэтгэлийн арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Монголын ахмад багш нарын холбоо зохион байгууллаа.

 

 

Энэхүү арга хэмжээнд нийслэл болон бүх аймаг орон нутгийн нийт 30 мянга гаруй ахмад багш нарын төлөөлөл болох 1000 ахмад баг оролцлоо.

 

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг бүтээлч ахмад багш, “Тэргүүний ахмад багш нарын холбоо, зөвлөл”-ийн шагналыг гардуулаа.

 

“Шилдэг бүтээлч ахмад багш”-аар Нийслэлийн Багануур дүүргийн малчин, орос хэлний багш М. Шинэ жил шалгарлаа. Тэрээр гавьяаны амралтаа авсан ч мал маллаж, олон зуун хүүхэд залууст, мал маллах, ногоо тарих зэрэг хөдөө аж ахуйн арга ухаанд сургаж байгаа нэгэн юм. Харин “Тэргүүний холбоо”-гоор МУИС-ийн ахмадын холбоо шалгарч, шагналаа гардлаа.

 

Энэ удаагийн “Дурсамж уулзалт” арга хэмжээн нь Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдсаны 95 жилийн ой, Монголын багш нарын 7 дугаар Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх агуулгаар зохиогдож байгаагаараа онцлог юм.

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Дурсамж уулзалт” арга хэмжээнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлснийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан уламжиллаа.

Shuud.mn
Сонин хачин