Улаанбаатарт 10 хэм дулаан байна
2019-10-01

 

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, эрс сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2019 оны 10 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 4-9 хэм, Алтайн өвөр говь болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Эрс сэрүүсч 9-11 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин